Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

TA-нд, загварууд голлох үүргийг гүйцэтгэх бөгөөд, тэдгээрийг бид зах зухаас нь онцлон танилцуулсаар байгаа билээ. Өдрөөр болон савлууртай арилжаа, урт хугацааны төлөвлөгөөнд хэрэглэж болох хамгийн чухал загварууд бол, алтан зөрлөг болон үхлийн зөрлөг (зөрлөгийг, загалмай, хэрээс, огтлолцол гэх мэтээр нэрлэх нь бий) юм.

Эдгээр загваруудын талаарх товчхон танилцуулгыг ЭНД дараад, "Крипто тайлбар толь" цувралаас уншиж болно.

Алтан болон үхлийн зөрлөгүүдийг сайтар ойлгохын тулд эхлээд MA гэж юу болохтой танилцсан байх шаардлагатай. Үүний тодорхойлолт, тайлбарыг нь ЭНД-ээс уншаарай.

Алтан зөрлөг гэж юу вэ?

Богино хугацааны MA, урт хугацааны MA-г доороос дээш сэтэлж гарах үзэгдлийг ийн нэрлэх бөгөөд, ихэвчлэн уг загварыг, бага хугацаан дээр 50 өдөр, их дээр 200 өдрийн дундаж дээр тохируулан хэрэглэдэг. Гэхдээ, бусад бүхий л цаг дээр ийм зөрлөг тохиолдох бүрэн боломжтой. Алтан зөрлөг үндсэндээ, дараах 3 үеэс бүрдэнэ. Үүнд:

  1. Ханшийн чиглэл уруу үед, бага цагийн MA, их цагийнхаас доогуур дүрслэгдсэн байх;
  2. Хандлага эргэж, бага цагийн MA, их цагийн MA-г давж, нэвтлэн гарах;
  3. Бага цагийн MA, ихээсээ дээгүүр орших байр сууриа хадгалсан хэвээр байх явцад, ханшийн өсөлтийг үзүүлж эхлэх.

Ихэнх тохиолдолд, алтан зөрлөг нь бухыг залахын бэлэгдэл болдогын учир нь, MA хэмжилтүүдтэй шууд хамааралтай. Тодруулбал, богино болон урт хугацааны MA-уудыг харьцуулахад, бага хугацааных нь бараг ямагт их хугацааныхаасаа илүү баавгайсаг байх боловч, нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлж, уртыгаа давж гарснаар, чиг хандлагыг маш хүчтэй сөрж, урвуулах хэмжээнд хүрсний илэрхийлэл болж болно.

Алтан зөрлөгийг илрүүлэхдээ, хугацаанаас гадна, SMA-ыг EMA-аар сольж ашиглах замаар хэрэглэж бас болдог. Гэхдээ, EMA нь шинэ өгөгдөлд илүү мэдрэг ханддаг тул, хуурамч дохио үзүүлэх магадлал өндөртэй байдгыг анхаараарай. Бас, хугацааг их цаг дээр шалгах нь, бага цагынхаас илүү найдвартай үр дүнг харуулдгыг мартаж болохгүй.

Үхлийн зөрлөг гэж юу вэ?

Алтан зөрлөгийн эсрэг загварыг, үхлийн зөрлөг гэнэ. Товчхондоо бол, 50 өдрийн буюу богино хугацааны MA нь, урт хугацааны MA-г дээрээс доош сэтлэн гарах тохиолдлыг ийнхүү нэрлэдэг. Тийм ч учраас уг загвар, баавгай айсуйн дохио болно. Ингэхдээ энэхүү загвар, дараах 3 үе шатыг дамжин бүрдэх ёстой. Үүнд:

  1. Ханшийн өсөлттэй үед, бага цагийн MA, их цагийнхаас дээгүүр орших;
  2. Салхи эргэж, бага цагийн MA, их цагийн MA-г цөмлөн асгарах;
  3. Ханш унаж эхлэхэд, бага цагийн MA, ихийгээ давж гарч чадаагүй буюу түүний доор дарагдсан хэвээр байх.

1929 болон 2008 оны эдийн засгийн хямралуудын өмнө, үхлийн зөрлөг бүрэлдэж, анхааруулгыг өгч байсныг, түүхэн өгөгдлүүдээс харах боломжтой. Гэхдээ, 2016 оны жишээний адилаар мөн, уг загварууд хуурамч дохио өгч болдгыг анхаарах нь зүйтэй юм. Доорх зурагт, уг хуурамч дохиог тодотгон харуулав.

Алтан болон үхлийн зөрлөгүүд хоорондоо ямар ялгаатай вэ?

1 нь өсөлт, нөгөө нь уналт тохиож буйг илтгэх төдийгөөр л ялгарна. Эдгээрийн аль алийг, арилжааны хэмжээгээр нь баталгаажуулж болох ч, MACD, RSI зэрэг бусад TA-нүүдийг хавсруулан хэрэглэх замаар баталгаажуулж бас болно.

Түүнчлэн MA нь, хоцролттой үзүүлэлт гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, загвар бүрэлдэх үед, зах зээлийн чиг хандлага аль хэдийн урвасан байх боломжтой юм.


Алтан болон үхлийн зөрлөгийн үед, арилжаанд яаж оролцвол зүгээр байдаг вэ?

MACD ашиглаж мэддэг бол, түүнтэй яг төстэй хэрэглэж болно. Энгийнээр бол, алтан зөрлөгтэй таарвал худалдаж авах, нөгөөтэй нь таарвал зарах мэтийн тун энгийн зарчмыг баримталж болдог. Хуурамч дохио их ирэхийг эс тооцвол, Биткойн дээр эдгээр зөрлөгүүд сүүлийн жилүүдэд нилээд үр дүнтэй ашиглагдах болсон. Хэрэв, урт хугацаандаа өгөөжтэй ч, эрсдэл багатай өөр төлөвлөгөө хайж байвал, ЭНД товшоод DCA-г сонирхоорой.

Алтан зөрлөг тохиомогц, урт хугацааны MA-г ханшийн шалд тооцож болно. Харин үхлийн зөрлөгийн дараа, их цаг дээрх MA нь, ханшийн тааз болж хувирна. Гэхдээ, эдгээр дохионуудад дангаар, сохроор итгэх нь буруу тул, заавал бусад үзүүлэлтүүдтэй хослуулан, харьцуулж, баталгаажуулсныхаа дараа шийдвэр гаргаж байгаарай.

Загвартай холбоотой бусад нийтлэлүүдийг, доорх холбоосуудаар хандаж, сонирхоорой.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Golden Cross болон Death Cross гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad