Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

,

Хөрөнгө оруулалтын буюу Investment DAO гэдэг нь, бүлгийн зохион байгуулалттайгаар хөрөнгө оруулалт хийдэг хүмүүсийн нэгдэл юм. Тухайн бүлгэмийн засаглалын токенийг эзэмшигч хэн ч шийдвэр гаргах явцад нь оролцох эрхтэй болох бөгөөд энэ төрлийн DAO нь хөрөнгийн сангаа токений арилжаа, NFT нийлүүлэлт болон бусад орлогын эх үүсвэрээр бүрдүүлдэг. Одоогоор хөрөнгө оруулалтын DAO-д үйлчлэх эрх зүйн тогтолцоо хараахан бүрэлдээгүй байгаа учир, гишүүн тус бүрд, тэдгээрийн өөрсдийнх нь оршин суугаа улсын хууль тогтоомж үйлчилж болно.

Уг нийтлэлийг гүйцэт, сайн ойлгохын тулд "DAO гэж юу вэ?" нийтлэлтэй танилцсан байх шаардлагатай. Уг нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дараад, харгалзах хуудсанд нь зочлоорой.

Хөрөнгө оруулалтын DAO нь, хэзээ, юунд хөрөнгө оруулахыг гишүүдээрээ шийдүүлдэг ба ингэхдээ үл хөдлөх, DeFi санхүүжилтийн хэрэгслүүд зэрэг хөрөнгө оруулж болох бүхий л зүйлээс сонгох боломжыг олгоно. DAO-д суурилсан учир, уламжлалт тогтолцооноос ялгаатай нь энд ардчилал болон төвлөрсөн бус шинж хүчтэй ноёлж байдгаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл ийм шинэлэг бүтцийг нэвтрүүлснээр, хэдхэн хүнд бүх хөрөнгөө, тэдгээрийг өсгөж үржүүлэх ажлын хамтаар даатгаад орхих бус, нийт олонхын санал асуулгаар, нэгдсэн шийдэлд хүрэх замаар хариуцлагатай, харилцан нөмөр түшигтэй байдлыг бий болгох бололцоо бүрдэх юм.

Ажиллах зарчим

Ихэвчлэн нэгдмэл 1 зорилгын төлөө бүтээгдэж, ажиллах бөгөөд тэр нь GameFi, DeFi зэрэг хөрөнгө оруулалтын ямар ч төрөлд чиглэгдсэн байж болно. Токен эзэмшигчид нь, хөрөнгө оруулах саналаа, тэрхүү зорилгод нийцүүлэн бусаддаа илэрхийлж болдог бөгөөд, эзэмшиж буй токенийх нь хэмжээгээр тухайн гишүүний саналын чансааг тодорхойлдог. Гэхдээ зарим DAO-д санал дэвшүүлэх эрх үүсэх нөхцөлийг нь, токений хэмжээний доод хязгаараар тогтоосон эсвэл дотоод тусгай дэд бүлэгт хамааралтай гишүүдийг л хамруулахаар заасан байх нь бий. Энэ нь зүй бус авирлах явдлаас сэргийлэхийн хажуугаар, их хэмжээний алдагдал хүлээхгүйн тулд сайтар бодож төлөвлөх хүмүүсийн гарт л шийдвэрийг атгуулах ухаалаг зохицуулалт болж чадсан. Шинэ санал нийтлэгдсэн даруйд, хөрөнгөө гадаслаад, түүнийхээ хэмжээнд нийцсэн санал өгөх эрхийг авч болдог. Гэхдээ бас зарим тохиолдолд, агшин буулгах буюу Snapshot аргыг ашиглахтай таарах боломжтой. Агшин буулгах арга нь, санал хураалтыг зарлах үед хэтэвч тус бүрт нийт хичнээн токен байсныг бүртгэж, түүндээ харгалзах дүнгээр санал өгөх эрхийг хуваарилдаг шийдэл юм. Энэ арга нь, токеноо гадаслах шаардлагыг халахаас гадна, саналтай танилцсаныхаа дараа их хэмжээний токен худалдаж авах замаар санал өгөх эрхээ үнэмлэхүй ихээр нэмэгдүүлэх явдлыг таслан зогсоодог онцлогтой.

Хөрөнгө оруулалтаас хуримтлагдсан ашгийг токен эзэмшигч гишүүддээ, хаялага эсвэл гадаслалын хэлбэрээр тараадаг. Гадаслалын хэлбэрээр олгогдож байгаа үед, токеноо гадаслаж байж, ухаалаг гэрээнд цугларсан ашгаас өөрийн хувийг татан авах боломж бүрдэнэ. Хөрөнгө оруулалтын DAO-уудын ихэнхи нь, Discord болон Telegram сувгууд дээр мэдэгдэл болон төлөвлөгөөгөөгөө танилцуулж, гишүүдээ нэгтгэдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ.

Санхүүжилт босгох хэлбэр

Хөрөнгө татан төвлөрүүлэх олон арга байгаагаас хамгийн өргөн хэрэглэгддэг арга нь, токений худалдаа юм. Шинээр нийтлэсэн токеноо, биржүүдээр дамжуулан зарж, төсвөө бүрдүүлнэ. Анхдагч зах зээлийн арилжаанд ханшийн савлагаагаар ашиг олох гэсэн эсвэл санал өгөх эрх олж авах гэсэн бүр эсвэл эдгээрийн аль алийг нь хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулагчдыг цөмийг нь татах боломжтой байдаг. Хөрөнгө оруулалтын найдвартай төлөвлөгөөг санал болгосон, туршлагатай хөрөнгө оруулагчдыг татаж чадсан төслүүд хөрөнгө оруулагчдыг ихээр татаж чаддаг бөгөөд токеноо, Биткойн (BTC), Эфир (ETH) зэрэг томоохон зоосууд эсвэл тогтвортой зоосуудаар борлуулснаар, хөрөнгийн сан нь бүрэлдэнэ. Зарим төслүүд, засаглалын токенийхоо тодорхой хувийг дараа дараагийн арилжаанд зориулан хадгалж үлдэх нь ч бий. Өргөн хэрэглэгддэг өөр 1 арга нь, NFT буюу Давтагдашгүй токенийг хэвлэж, зарах явдал байдаг. Тэдгээр нь цуглуулгын эсвэл зарим талын хэрэглээтэй токенууд байж болно. Жишээлбэл, засаглалын нэмэлт эрх олгодог NFT г.м. Дээрх аргуудаас гадна, өмнө нь хэрэгжүүлээд амжилт олж байсан төслүүдээс хуримтлагдсан хөрөнгөөр сангаа бүрдүүлсэн DAO бас цөөнгүй бий.



Хууль, эрх зүй

Зохицуулалтыг нь харгалзах улсын хууль тогтоомжын дагуу гүйцэтгэх бөгөөд тэгэхдээ хөрөнгө оруулалтын DAO-ын токенийг нь 1 бол батламжтай адилтган бүртгэлжүүлэх, үгүй бол криптогын хуулинд хамааруулж үзэж болно. Мөн нэгдлийн зохион байгуулалттайгаар хөрөнгө оруулах явдал нь эртнээс хэрэглэгдэж ирсэн арга барил тул, энэ төрлийн орлогод ногдуулах албан татвар, түүнд холбогдох хууль тогтоомжыг ч судалж үзэх нь зүйтэй болов уу.

Эрсдлүүд

Токен эзэмшлээр эрх мэдлийн төвлөрлийг арилгасан давуу талтай ч, хөрөнгө оруулалтын DAO-д тулгардаг дараах эрсдлүүд байдгыг мартаж болохгүй. Үүнд:

  1. Ухаалаг гэрээнд тулгарах асуудлууд - Хак, кодын алдаа зэргээс үүдэн хэвийн ажиллагаа, төсвийн зөв зохистой зохицуулалтанд саад учирч болно.
  2. Хөрөнгө оруулалтын оновчгүй шийдвэр - Олонхийн санал үргэлж зөв байна гэж байхгүй. Заримдаа ROI сөрөг дүнг зааж болно.
  3. Хөрөнгийн буруу зохион байгуулалт - Хөрөнгийн төрөлжүүлэлт, хяналт, удирдлагаа сайтар гүйцэтгэхгүй бол асар их хэмжээний хохирол амсах боломжтой.

Дээрхээс гадна, цахим хөрөнгийн салбарын нийтлэг эрсдлүүдэд бас нэрвэгдэх боломжтойг бас анхаараарай.

Уламжлалт гарааны хөрөнгө оруулалт ба Хөрөнгө оруулалтын DAO

Эдгээр арга хэлбэрүүд нь өөр өөрийн давуу болон сул талтай бөгөөд хөрөнгө оруулалтын DAO нь хэдийгээр шинэлэг, сонгодог байдлыг бүрдүүлж өгсөн боловч, хуулийн зохицуулалтаас эхлээд хөрөнгө оруулагчдыг үргээж болзошгүй асуудал ихтэй байгаа нь үнэн. Бодит байдал дээр, хөрөнгө оруулалтын DAO, бусад крипто төслүүдтэй хамтарч байж л сая гараагаа сайн тавьж, амжилтанд хүрэх боломжтой байдгыг ч түүхэн туршлагууд, судалгаанууд нотлосоор байна. Гэсэн хэдий ч, Web3 дээр хөрөнгө оруулалтын DAO харьцангуй илүү давуу байр суурийг олж авч чадна. Уламжлалт гарааны хөрөнгө оруулалтаар Web3-г дэмжих сонирхол туйлын өндөр байгаа ч, тэр нь асар их туршлага болон хөрөнгө оруулалтын өгөөжийг нэхэх болсон. Харин Web3 болон Блокчэйнийг хослуулснаар, хөрөнгө оруулалтын DAO нь уламжлалт аргаас дутахааргүй үр дүнг үзүүлэхээс гадна, олны мэдлэг туршлага, санал шийдлийг нэгтгэж, шударга хэлцлүүдийг бүтээх замаар хол илүү үр дүнг үзүүлэх боломжтой юм. Гэхдээ, уламжлалт хэлбэр нь хуулийн хүрээнд дэмжигдэж, бүрэн зохицуулагдсан хяналттайн дээр тэдгээрийг хэрэгжүүлж байгаа албан фирмүүд нь олон жилийн туршлага, амжилтыг хуримтлуулсан байгаагаараа ялгаатайг энд бас дурдахгүй өнгөрч болохгүй байх.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Хөрөнгө оруулалтын DAO"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad