Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Smooth Love Potion (SLP) буюу Зөөлөн хайрын уусмал нь Блокчэйнийн орон зайд ихээхэн алдартай NFT тоглоом болох Axie Infinity-ийн ERC-20 төрлийн, тоглоомын токен юм. Энэ токенд нөөцийн/нийлүүлэлтийн хязгаар гэж байхгүй бөгөөд тус тоглоомыг тоглогчдын орлогын гол эх үүсвэр нь болдог. Axie Infinity-ийн экосистемд SLP нь, Axie хэмээх цахим тэжээвэр амьтдыг хооронд нь эвцэлдүүлэхэд хэрэглэгддэг бөгөөд NFT-ийн зах дээр бусад тоглогчдод зарж борлуулах боломжтой байдаг. Уг токенийг мөн Байнанс бирж дээр ч бас арилжаалж болдог гэж байгаа.


SLP-ыг бусад тоглогчидтой PvP тулалдаж ялах, өдөр тутмын даалгавруудыг амжилттай биелүүлэх, Үе давж PvE тоглох зэргээр үнэгүй цуглуулах боломжтой байдаг ч, өдөрт хожиж болох SLP-ын нөөцөнд хязгаар заасан байдаг. Түүнчлэн үржилд хэрэглэгдсэн SLP нь шинэ Axie үүссэн даруйд шатаагдаж устгагдана. NFT-ий цочир тархалтын үр дүнд 2018 оноос асар олон тоглогч, асар их хөрөнгийг татаж чадсан амжилттай яваа, хамгийн том NFT тоглоом бол яахын аргагүй Axie Infinity билээ.


Тус тоглоомд тоглогчид нь өөрсдийн дахин давтагдашгүйгээр бүтээгдсэн Axie гэх тэжээвэр амьтдыг ашиглан тулалдах бөгөөд тоглоомыг ерөнхийд нь Pokemon-ын Trading Card Game-той зүйрлэж болно. Тэдгээр амьтад нь нийт 9 зүйл ангиллын, тус бүрдээ 7 хэсгээс бүрдсэн бие/үзэмж бүхий, ялгаатай үзүүлэлтүүдтэй байна.

Ангилал


Биеийн бүтэц буюу Харагдах байдал


Үзүүлэлтүүд


Axie болон SLP-ын аль алийг Ronin хэмээх хэтэвчинд хадгалж, тоглоомтойгоо холбон хэрэглэж эсвэл биржтэй холбож арилжаалж болно.


Тоглоомыг тоглохын тулд эхлээд Аксинуудаа цуглуулж баг бүтээх хэрэгтэй. Үүний тулд хэтэвчиндээ зохих хөрөнгийг байршуулсан байх шаардлагатай ба түүгээрээ, бусад тоглогчдоос Axie-г нь худалдаж авах эсвэл түрээслээд ашиглаж болно. Эсвэл SLP-ын тусламжтайгаар 2 Axie дундаас шинэ Axie төрүүлж авах ч боломжтой.


SLP-ын ажиллах зарчим

Тоглоомын хөгжүүлэлтийн эхэн үед Small Love Potion нэрээр бүтээгдэж байсан, тоглоом дахь төлбөрийн үндсэн хэрэгсэл болсон уг крипто валют нь ERC-20 жишгээр зохиосон, нөөцийн хязгааргүй нийлүүлэлттэй токен юм. Тус нийтлэлийг бичиж байх үед, 43.3 их наяд ширхгийн эргэлт, 173 сая АНУ Долларын үнэлгээ, 24 цагийн арилжааны хэмжээгээр (35 сая $USD) крипто зах зээлийн тэргүүлэгч 150 валютийн тоонд багтаж байв. SLP-ыг өдөр тутмын даалгавар, тулаан, тоглолтоор цуглуулах боломжтой бөгөөд хангалттай хэмжээнд цуглуулсны дараа тэдгээрийгээ ашиглан цор ганц, давтагдашгүй өвөрмөц Акси үүсгэх боломжтой болно. Ийн үүсгэх зардал нь, түүний эцэг эх болох Axie-уудын Breed Count буюу Үржилд орох боломжтой тооноос хамаарч харилцан адилгүй байх ба нэгж Аксигийн хувьд хамгийн ихдээ 7 удаа л үржилд орох хязгаартай байдаг. SLP нь тогтвортой зоосонд хамаарах ба шатаалт дэмжигдсэн токен юм.


Axie Infinity дээр SLP олборлох зааврыг ДАЛДЛАХ

1. Daily Quest буюу Өдөр тутмын даалгавруудыг гүйцэтгэх

Өдөрт 1 удаа тоглоомруугаа хандаад, Adventure Mode буюу үе давах даалгавар 10-ыг давж, Arena Match буюу PvP тулаанд 5 ялснаар +25 SLP олох боломжтой.

2. Arena (PvP) буюу Бусад тоглогчидтой тулалдаж ялалт байгуулах

PvP нь, SLP цуглуулах гол арга болдог бөгөөд энд өрсөлдөгчдийг тэдний MMR үнэлгээгээр тохируулж байдаг. Тулаан бүр 1 энергийн өртөгтэй байх ба ялалт бүрт тухайн тоглогчийн MMR-с хамаарсан SLP дагалдана. Гэхдээ SLP-ын шагнал хүртэж эхлэхийн тулд 800-аас дээш MMR оноог цуглуулсан байх шаардлагатай.

Энерги дууссаны дараа ч, PvP тоглож MMR өсгөх боломжтой хэдий ч энэ тохиолдолд SLP-ын урамшуулал олгодоггүй. Энергийн хэмжээгээ дэлгэцийн дээд хэсэгт байрлах үндсэн цэсээс харж болох бөгөөд энергийн хэмжээ нь эзэмшлийн Axie-н тооноос шууд хамааралтайгаар тогтоогдож байдаг.


3. Adventure Mode (PvE) буюу Үе давж, даалгавар биелүүлэх

Нийт 36 үе байгаа бөгөөд үе ахих тусам ялах болон даалгаврыг нь гүйцэтгэхэд хүндрэлтэй болж, тэр хэмжээгээр SLP-ын шагналын хэмжээ нэмэгдэж байдаг. Эндээс өдөрт 50 хүртэлх SLP олох боломжтой ба тоглоход ямар ч энерги зарцуулагддаггүй байдаг тул SLP олборлохоос гадна, Axie-даа XP буюу Туршлагын оноо цуглуулах зорилгоор ашиглаж болно. PvE нь, PvP-тай харьцуулахад цаг хугацаа болон хөдөлмөр бага шаардагддаг хэдий ч 1 үеэс 1 л удаа, ганц SLP хожих боломжтой. 



SLP-аа Axie Infinity-ээс Ronin Wallet-рүү татах зааврыг ХАРАХ

Тоглоомоос хожиж цуглуулсан SLP-ээ 14 хоног тутамд 1 удаа, хэтэвч эсвэл биржрүү гарган авч болдог. Үүний тулд:

1. Axie Infinity бүртгэлээрээ нэвтэрч ороод, Ronin Wallet-ээ холбо (Холбох зааврыг ЭНД-ээс үзээрэй). Цэс дэх Claim Token сонголтоор хандаад, боломжит дүнгээ хянаад, Claim SLP товчийг дарснаар хэтэвчрүү татах ажиллагаа эхэлнэ.

2. Axie Infinity бүртгэлийнхээ хуудасруу буцаж ороод, хэтэвчээ холбогдсон хэвээр байгаа эсэхийг шалга. Салгагдсан байвал, дахин холбоод, Claim Token - Claim SLP товчийг дарж, Ronin Wallet-нд байршсан эсэхийг нь баталгаажуулж харж болно.

3. SLP-аа зарахыг хүсвэл, Ронин Гүүрээр дамжуулан MetaMask эсвэл өөр бусад Эфириумийн хэтэвч эсвэл бүр Байнанс биржрүү ч татаж авах боломжтой байдаг. Мөн Katana (katana.roninchain.com) DEX-ээр дамжуулан шууд солио хийсэн ч болно. Энэ нийтлэлийг бичиж байх үед, тус бирж дээр AXS, WETH, USDC, RON, SLP зэрэг токенуудын хоорондын солилцоо бүрэн дэмжигдсэн байлаа.


Байнанс бирж дээр SLP худалдаж авах зааврыг ХАРАХ


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Smooth Love Potion гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad