Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Ronin Wallet нь, NFT тоглоомын хамгийн алдартай төсөл болох Axie Infinity-г хөгжүүлэн, нийтлэгч Sky Mavis-н уг тоглоомд зориулан бүтээсэн хэтэвч юм. Уг тоглоом нь Axie хэмээх NFT тэжээвэр амьтдыг цуглуулах, үржилд оруулах, хооронд нь тулалдуулах бас арилжих эсвэл солилцох боломжтой, Эфириум дээр хөгжүүлэгдсэн тоглоом байдаг бол, тус хэтэвч нь Эфириумд суурилсан дэд хэлхээ болох Ronin Blockchain дээр бүтээгдсэн, зардал хураамж багатай хэтэвч юм. Энэ хэтэвчийг мөн Ronin хэмээх Блокчэйн дээр нь хөгжүүлэгдсэн бусад NFT тоглоомуудад ашиглах боломжтой байдаг.


Товчхондоо, Axie InfinityPokemon-оос сэдэвлэсэн, CryptoKitties гэж хэлж болно. Тус тоглоомд мөн, Axie-үүдээс гадна, виртуал газар, SLP зэрэг NFT-уудыг авч, зарж, дарж болох ба түүнд нь зориулсан тусгай зах хүртэл бий.


Тус хэтэвчийг ухаалаг утасны апп болон веб хөтөч буюу browser-ийн нэмэлт хэлбэрээр суулган ашиглах боломжтой. Татах холбоосуудыг дор жагсаав.


Энэхүү хэтэвч нь дан ганц Axie Infinity-д бус Ронин Блокчэйн дээрх бүхий л DApps-д хэрэглэгдэхээс гадна, Эфириумийн өндөр шимтгэлд санаа зоволтгүйгээр крипто валют болон NFT-ийг бусдад илгээж эсвэл хүлээн авч, хадгалж болно. Тус нийтлэлийг бичиж ахуй дор, энэхүү хэтэвч, дараах крипто валютуудыг дэмжиж байв. Үүнд:


AXS болон SLP нь ERC-20 загварын токенууд бөгөөд, өдөр тутмын даалгаварыг амжилттай гүйцэтгэх, бусад тоглогчидтой тулалдаж ялах зэрэг аргаар олж, цуглуулж болох, шинэ Axie бүтээхэд хэрэглэгддэг цахим хөрөнгүүд юм. Энэхүү нийтлэлийг бичиж байх үед, гэхдээ AXS нь үржүүлгийн хэрэглээнээс халагдаж, засаглалын эрх олгодог токен болон хувирсан байлаа. Түүгээр ч зогсохгүй, SLP-ийг Байнанс тэргүүтэй бирж дээр арилжаалж, тогтмол орлого олох боломж хэдийн бүрэлдсэн байв.


Ронин хэтэвч үүсгэх зааврыг ДАЛДЛАХ

Жишээндээ бид хөтчийн нэмэлтийг ашиглаж үзүүллээ. Хэрэв Та ухаалаг утасны апп ашиглаж байгаа бол доорх заавраас бага зэрэг ялгаатай байж болохыг анхаарна уу.

1. Өөрийн сонголтоор татаж суулгасан апп эсвэл хөтчийн нэмэлтийг ачааллуул/нээгээд Get Started товчийг дарж хэтэвч үүсгэх ажиллагааг эхлүүл.
2. Нээгдсэн цонхноос I’m new. Let’s get set up! сонголтыг хий. Хэрэв урьд нь хэтэвч үүсгэж байсан бөгөөд түүндээ хандах боломжтой байгаа бол I already have a secret recovery phrase. Import wallet. сонголтоор хуучин хэтэвчээ холбож болно.

3. Нууц үг шинээр зохиож оруулаад, доорх талбарт нь тэрхүү нууц үгээ давтан бичээд Create Account товчийг дар.

Хүчирхэг нууц үг зохиох, аюулгүй байдлаа зузаатгах цуврал зөвлөмжүүдийг доорх холбоосуудаас аваарай.


4. Далдлагдсан үр үгсээ Reveal Seed Phrase товчийг товшин гаргаж ирж харах боломжтой бөгөөд эдгээрийг хэтэвчээ сэргээж, дахин шинээр холбож тохируулах үед хэрэглэх тул сайтар тэмдэглэж, найдвартай газар хадгалж авах хэрэгтэй.

5. Хадгалж авсан үгсээ харгалзах талбарт нь зөв оноож оруулснаар хэтэвч үүснэ.

Юуны түрүүнд Ронин хэтэвч нь эзэмшлийн эрхтэй хэтэвч тул Таниас өөр хэн ч түүнд хандаж чадахгүй, ялангуяа дээрх үр үгсийг хадгалж аваагүй эсвэл гээгдүүлсэн тохиолдолд тухайн хэтэвчийг сэргээх ямар ч боломжгүй болохыг анхаараарай. Тиймээс, эдгээр үгсийг болж өгвөл 1-ээс олон хувилж, өөр хоорондоо хамааралгүй, гэхдээ найдвартай газруудад хадгалахыг хичээгээрэй.

6. Үүсгэгдсэн хэтэвчиндээ хандах үед дараах байдалтай харагдана.

Толгой хэсэгт бүртгэлийн дугаар, хэтэвчийн хаяг, түүний доор Assets цэсэнд хөрөнгүүдийн жагсаалт, үнийн дүнгийн хамтаар байршсан байх ба түүний хажууд орших Activities сонголтоор орж гүйлгээний түүхтэйгээ танилцах боломжтой байдаг. Энд ERC-20 токенууд болон ERC-721 загварын NFT-уудыг ангилан харуулсан байна.


Ронин хэтэвчээ холбож, Акси Инфинити бүртгэл үүсгэх зааврыг ХАРАХ


Акси худалдаж авах зааврыг ХАРАХ


Байнанс дээрээс Эфир (ETH) худалдаж авах зааврыг ХАРАХ


Эфирээ (ETH) Ронин гүүрээр дамнуулах зааврыг ХАРАХ



Байнансаас RON сүлжээ буюу Ронин хэтэвчрүү шилжүүлэг хийх зааврыг ХАРАХ


Ронин хэтэвчээс гүйлгээ хийх зааврыг ХАРАХ


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Ronin Wallet гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad