NFT Тоглоом
NFT бол давтагдашгүйгээр бүтээгдсэн цахим цуглуулга юм. Түүний энэ шинж чанар нь, тоглоом доторх дүр, хэрэглэх болон наймаалцах боломжтой эд зүйлсийг бүтээхэд маш тохиромжтой байдаг. NFT суурьтай тоглоом нь, нэмэлт орлогын эх үүсвэр болдог гэдэг утгаараа, GameFi орон зайд голлох байр суурийг эзэлдэг. Тоглоом дотроос олж, цуглуулсан NFT-уудаа бусад тоглогч эсвэл цуглуулагчдад зарж эсвэл солилцож болохоос гадна, P2E хэлбэрийн тоглоомын адилаар токенд хөрвүүлж авах боломжтой.
NFT-оо шилжүүлэх, гаргаж авах үедээ тохирох хэтэвчийг сонгосон эсэхээ давхар нягтлаарай. Эс бөгөөс NFT-оо бүр мөсөн алдах эрсдэл байдаг шүү. Мөн илгээх гэж буй зах, бусад хэрэглэгчдийг ч бас урьдаас сайтар судлах хэрэгтэй. Тэгээд бас, NFT-той тоглоомынхоо дүрмийг, тэр тусмаа хөрөнгө алдагдах эрсдлийн талаарх сануулга байгаа эсэхийг нь нягтлаад 1 уншчихсан байхад гэмгүй.
Ихэнх NFT суурьт тоглоомууд, Эфириум болон BSC дээр хөгжүүлэгдэн гарч байна. Тэдгээрийн зарим нь, цуглуулгын дүрүүдтэй тулааныг санал болгодог бол (Жишээ нь: CryptoBlades, Axie Infinity, Sorare) мэтийн зарим тоглоом нь цуглуулгын хөзрүүдээс бүрддэг. Сонирхуулахад, Байнанс бирж дээрх NFT-ы захаас ихэнх алдартай тоглоомын нууцат хайрцаг, NFT-уудыг олж, авах боломжтой байдаг шүү.
Уг нийтлэлийг бүрэн ойлгохын тулд доорх нийтлэлүүдтэй танилцсан байх шаардлагатай.
Ажиллах зарчим
NFT-ий тоглоом нь хэтэвчиндээ крипто цуглуулгын эд зүйлсийг хадгалах төдий эд бий. Энэ төрлийн тоглоом нь, NFT-ийг, түүний дүрмийн дагуу, зориулалтаар нь ашиглахдаа, тоглогчтой харьцах боломж олгодог онцлогтой. Жишээлбэл, тоглогчийн ахин давтагдашгүйгээр бүтээх дүрийг NFT-оор хэвлэж болох ба тоглоомын явцад тааралдсан, олж авсан юмс бүхэн NFT байж болно гэсэн үг. Тэдгээрийгээ арилжих, солилцох боломж нь тоглогч бүрт нээлттэй байдаг нь NFT-ий тоглоомын давуу тал юм. Үүнээс арай сүүлд үүсэн, P2E загварын тоглоомын хувьд мөн адил ингэж арилжиж, солилцож болохоос гадна тогтмол орлого олж болдог болсноороо ялгаатай. NFT-ий тоглоомын хувьд, NFT-уудад ямар дүрэм үйлчлэхийг шийддэг ухаалаг гэрээг тусгаж өгсөн байдаг. Илүү дэлгэрэнгүйг доорх холбоосуудад хандаад судлаарай.
Жишээ нь гэхэд, CryptoKitties хэмээх тоглоомын хувьд маш цөөхөн ухаалаг гэрээтэйгээр бүтээгдсэн байдаг бөгөөд тэдгээрийн дундаас хамгийн онцлууштай нь, geneScience нэртэй гэрээ байдаг. Уг гэрээ нь, санамсаргүй түүврийн аргаар шинэ муур үүсгэх зориулалттай код юм. Хөгжүүлэгчид нь уг гэрээнийхээ эх кодыг нийтэд задлаагүй байгаа учир, сонирхсон тоглогчид өөрсдөө шинжилгээ хийдэг хэрэгслүүдийг бүтээж, түүнийхээ тусламжтайгаар шинэ муур үүсэх нөхцлийг судалж, өндөр үнэтэй, нэн ховор муурыг гаргаж авахаар оролдсоор байгаа аж.
Тоглоом доторх NFT
NFT-ий тоглоомыг тоглож байж явцдаа орлого олох олон арга байгаагийн 1 нь, тоглоом доторх NFT-ийг эзэмших явдал байдаг. Өөрөөр хэлбэл, Axie Infinity-н SLP, CryptoBlades-н SKILLS мэтийн түгээмэл/давтагдах ERC-20 хэлбэрийн токен биш, цуглуулгын NFT-ийг олж авах боломжтой бөгөөд энэ нь, NFT-ий тоглоомоос орлого олох уламжлалт арга билээ. Энэ төрлийн эд зүйлс нь тоглоом доторх олдоц, үзэмж, хэрэглээнээсээ хамаарч өөр өөр үнэлгээтэй байна. CryptoKitties-н хувьд үүнээс өөр ашиг олох арга байхгүй тул, азанд түшиглэдэг гэж тодорхойлохгүй байхын аргагүй юм. Шинэ тоглоомын хувьд, тоглоом доторх NFT, P2E зэргийг хослуулсан байх тул, орлого олохын тулд заавал аз, ялалт, мөнгөндөө найдах шаардлагагүй болсон.
NFT Тоглоомоор мөнгө олох
Хэр их ашиг олох боломжтой байх нь, тухайн тоглоомын зах зээл дээрх эрэлт, үнэлгээ, тоглогдох байдлаас бүрэн хамаарна. Энгийнээр тодорхойлвол, цуглуулсан NFT-ий тань үнэ цэнэ, бусад тоглогч, цуглуулагч, сонирхогчид хэдээр үнэлэхээс шалтгаалж тогтоогдоно гэсэн үг. Цуглуулсан эд зүйлсээ зах дээр, бирж дээр эсвэл дуудлагаар худалдаалах боломжтой байх ба үнэ ханш нь NFT-оос эсвэл токений олдоц, тоглоом доторх хэрэглээнээс хамаарч өөрчлөгдөж байхыг анхаараарай.
Алдагдал хүлээх боломжтой эсэх
NFT-ий тоглоомыг тоглоод ашиг олох битгий хэл, "шатах" эрсдэл бий. Тухайн тоглоом, түүний ажиллах зарчим, олсон NFT-оо үнэлэх мэдрэмжээс тань шалтгаалж, ашиг/алдагдлын хэмжээ янз бүр байж болно. NFT-ий тоглоомонд мөнгөө алдсан тохиолдол бүрийг луйвардуулсан гэж тодорхойлж болохгүй. Үнэ цэнийг нь нийт зах зээлийн байр байдал, тоглогч/сонирхогчдын өгөх дундаж үнэлгээгээр тогтоож байдаг учир, крипто салбарын адилаар савлагаа ихтэйд тооцож, алдаж чадахгүй хөрөнгөөрөө орох хэрэггүй.
NFT-оо алдах эрсдэл
Блокчэйнтэй харьцах, тоглох явцад, ховор нандин, үнэ цэнтэй NFT-оо алдагдчих вий гэсэн айдаст автах үзэгдэл, сонирхогч/тоглогчдод бишгүй тохиолдоно. Худалдаж авсан ч бай, тоглоомоос хожсон ч бай, азаар олж авсан ч бай хамаагүй, түүнийгээ найдвартай газарт хадгалах нь хэзээд зөв шийдвэр байх болно. Учир нь, болгоомжтой л байхгүй бол түүнийгээ алдаж мэдэх эрсдэлтэй. Дараах зүйлсийг ямагт санаж, сэрэмжилж явбал, алдах эрсдлийг үнэмлэхүй хэмжээгээр бууруулах боломжтой. Үүнд:
- NFT-оо илгээх бүртээ, хүлээн авагчийн хаягийг сайтар нягтлан шалгаж байх.
- Хэрэглэж буй болон хэрэглэхээр зэхэж буй платформ, хэтэвч зэргийн дэмжин ажиллах токений стандарт, Блокчэйнийг таньж мэдэх, шилжүүлэг хийх үед харагдах бүхий л санамжуудад анхаарлаа хандуулж хэвших. Эфириумийн хувьд, ERC-721, ERC-1155 хамгийн түгээмэл хэрэглэгддэг жишгүүд байдаг бол, BSC-ий хувьд тэдгээрээс хуулбарлан бүтээгдсэн ч, тусдаа хөгжүүлэгдэж буй BEP-721, BEP-1155 жишгүүдийг өргөн хэрэглэдэг. Эдгээрийг хольж, сольсон үед хөрөнгөө бүр мөсөн алдах эрсдэлтэй байдаг шүү. Тиймээс илгээх гэж буй хаягийнхаа нийцтэй байдлыг 100% мэддэг (өмнө нь илгээгээд, амжилттай хүлээж авч байсан өөрийн туршлагыг л үндэслэх хэрэгтэй) л биш бол үргэлж шалгаж байх нь зүйтэй юм.
- Итгэл хүлээлгэж болохуйц, нэр хүндтэй, олонд танигдсан төслийн хөгжүүлж буй ухаалаг гэрээнд л хэтэвчээ холбож бай. 1 л холбогдсон бол, хэтэвчин доторх бүх хөрөнгийг захиран, зарцуулах эрх олгогдох тул, сэрэмжээ хэзээ ч бүү бууруул.
- Тоглох гэж буй тоглоомынхоо дүрмүүдтэй гүйцэт танилцаж байхад буруудахгүй. Ялангуяа бусад тоглогчидтой, хэрэглэж болдог NFT-ийг солилцох боломжтой тоглоомд, юу солилцож байгаагаа 2, 3 дахин нягтлах нь зөв.
Энэ нь, PayPal эсвэл интернэт банк, зээлийн үйлчилгээг яаж
хэрэглэхийг нь огт мэдэхгүйгээр, шууд ашиглах гэж оролдоод байхгүйтэй
агаар 1 ойлголт юм. Тиймээс эхлээд заавал суралцах хэрэгтэй бөгөөд бүхий
л шаардлагатай мэдээллийг, бид "Крипто" цуврал нийтлэлээрээ толилуулсан байгаа ба онцлох нийтлэлүүдийг доор жагсаав:
NFT-оо алдахад хүргэх хүчин зүйлсийг доор жагсаав.
- NFT-ий токений жишигт нийцэхгүй/дэмждэггүй хэтэвчрүү шилжүүлэх. Энгийнээр бол, сүлжээ андуурч илгээх явдлыг хэлж байгаа юм.
- Луйвар, залилангын хохирогч болж, хөрөнгөө гэмт этгээдийн хэтэвчрүү илгээх. Энэ тохиолдолд эргүүлэн сэргээж авах найдвар тун бага байдаг тул, DYOR!
- Хорлон сүйтгэх эсвэл луйвардах зорилготойгоор бүтээгдсэн хуурамч ухаалаг гэрээнд, хэтэвчрүүгээ хандах эрхийг олгосноор, дансаа "сэгсрүүлэх".
- Тоглоомын дүрмийн дагуу алдах/хураалгах.
#CoinMarketCap
Алдартай NFT тоглоомууд
Асар олон тоглоом байгаагийн ихэнх нь Эфириум болон BSC дээр хөгжүүлэгдсэн байдаг ба, тэдгээрийн дундаас хамгийн олон тоглогчтой, шилдгийн шилдэг 3-г нь түүвэрлэн, танилцуулъя.
1. Axie Infinity
2. Sorare
3. Gods Unchained
Байнансын NFT цуглуулгууд
Байнанс бирж дээрх NFT-ий зах болох Binance NFT Marketplace нь дижитал уран бүтээлчид болон NFT-ий тоглоомын хөгжүүлэгчидтэй хамтарсан цуглуулгын болон NFT Нууцат Хайрцгуудыг тогтмол нэрлэсэн ханшаар болон дуудлагаар худалдаалж байдаг.
Нууцат хайрцгууд ихэвчлэн 1 төрөл эсвэл төслийн NFT-уудыг агуулсан байх ба одоогоор цуглуулагч, арилжаалагчдын сонирхлыг хамгийн ихээр татаад байгаа хайрцгууд нь, GameFi төрлийн Mystery Box Collections болоод байна. Тэдгээрийн дотроос хамгийн алдартай 2-ыг дор товчхон танилцуулъя.
1. MOBOX Collection
2. My Neighbour Alice Collection
Доорх холбоосуудаар, илүү дэлгэрэнгүй судлахын зэрэгцээ, заавар зөвлөмжтэй нь танилцаарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation