Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Зөв "багаж"-гүйгээр, чанартай TA гүйцэтгэнэ гэж байхгүй. Сайтар боловсруулсан төлөвлөгөө, нийтлэг алдаануудыг давтахаас зайлсхийх, эрсдлийн илүү боловсронгуй зохицуулалт хийх, ашигтай боломжуудыг зөв таньж, хэрэглэх боломжыг олгоно.

Ихэнх арилжаачид, шинжээчид, хөрөнгө оруулагчдын ашигладаг гол хэрэгсэл бол TradingView (цаашид TV гэж товчилно). Асар олон үзүүлэлтийн хэрэгслүүдтэй, HTML5 хэл дээр хөгжүүлэгдсэн уг хүчирхэг веб хэрэглүүрийг, уламжлалт буюу үнэт цаасны арилжаа, гадаад болон крипто валютийн арилжаанд олон сая хэрэглэгч өргөнөөр хэрэглэдэг.

Уг хэрэглүүр нь, олон тооны хөрөнгийн зах зээлийг ажиглаж, шинжилгээгээ гүйцэтгэх боломжыг олгохоос гадна, таамаглалаа нийгмийн сүлжээнд түгээх боломжоор нь хангаж өгсөн байдаг. Мөн, TV дээрх графуудыг хүссэнээрээ өөрчлөн тохируулах боломжыг олгодог, өөрийнх нь програмчлалын хэл байдаг бөгөөд, түүнийг нь Pine Script гэнэ.

Pine Script гэж юу вэ?

TV дээр, графаа өөрчлөх тохиргоо болон үзүүлэлт, хэмжилтийн хэрэгслийн маш өргөн сонголт бий. Гэхдээ, уг програмчлалын хэлийг ашигласнаар, өөр хаана ч байхгүй, хувийн загвараар тохируулах боломжтой. Өөрөөр хэлбэл, Pine Script (PS)-ийн тусламжтайгаар, лааны өнгө, дэвсгэрийн өнгө, үзүүлэлтийн шугамууд болно мөрүүдийн өнгө гээд л загвар үзэмжийг бүгдийг нь, шууд харж байгаад сонгож, өөрчлөн тохируулж болно гэсэн үг.

Маш нарийн, тодорхой тайлбарласан "гарын авлага"-тай учир, уг хэлийг ашиглах үед ойлгохгүй, мэдэхгүй, чадахгүй зүйл бараг гарахгүй. Тиймээс, энэхүү нийтлэлээрээ, крипто валютийн арилжаанд хэрэглэгдэх үндсэн ойлголтуудыг товчхон танилцуулъя.

Бэлтгэл

Бүхий л кодууд, TV-ийн өөрийнх нь сервер дээр хадгалагдах учир, нэмэлт хэрэглүүр татаж, суулгах шаардлагагүй буюу шууд веб дээрээс нь дуудаад ажиллуулчих боломжтой байдаг. Түүнчлэн, TV дээрх бүртгэл үүсгэж, хэрэглэхэд үнэгүй. ЭНД дараад бүртгүүлээрэй. Хэдийгээр, төлбөрийг нь тушаагаад, мэргэжлийн түвшний хэрэгслүүдэд хандах боломжтой ч, энэ хичээлийн явцад, бид уг вебийг энгийн түвшний хэрэглээнээс илүү гүнзгийрүүлэн судлахгүй учир, төлбөртэй эрх авах шаардлагагүй. Гэхдээ сонирхож байвал, ЭНД дараад энгийн, мэргэжлийн, нарийн мэргэжлийн, дээд зэргийн гэсэн эрхүүдийн төлбөр, ялгааны мэдээлэлтэй танилцаж болно.

Уг нийтлэлээрээ бид, BTC/BUSD хослолыг жишээ болгон оруулах тул, яг дагаж гүйцэтгэх замаар дадлагажихыг хүсвэл ЭНД дараад харгалзах графт хандаарай.

Вебийн загвар өөрчлөгдөж, дээрх зурагт харуулснаас өөр болсон байж болно.

Full-featured chart гэсэн товч дээр дараад графыг дэлгэц дүүрэн харах боломжтой.

Графийн доод буланд, ямар төрлөөр, ямар хугацааны мужид харахыг сонгох цэс бий. Эдгээрийг 1 бүрчлэн тайлбарлахгүй учир, сонирхож байвал, бие даан судлах эсвэл Youtube зэрэг веб дээрээс заавруудыг үзэж болно.

Уг цэс дундаас Pine Script-ийг сонгон дарж орсноор дараах цонх нээгдэнэ.

Энд хүссэн кодоо бичээд, Add to Chart дарснаар, хийсэн өөрчлөлтүүдээ граф дээр шууд харах боломжтой. Гэхдээ, хэт олон үзүүлэлтийг 1 дор шавааралдуулахгүйн тулд, граф дээрээс хэрэггүй үзүүлэлтээ хулганы баруун цэс дэх Remove Indicators сонголтоор арилгаж байгаарай.

Цаанаасаа бэлэн бичигдэж өгөгдсөн хэдэн мөр код байгааг нь нэмж үзье.

Үндсэн графийн доор, цэнхэр өнгийн 2 дахь граф нэмэгдэн орж ирсэн байна. Уг шинэ граф, үндсэн графтай адил мэдээллийг харуулж байгаа учир бидэнд хэрэггүй, тиймээс арилгаад, кодтой нь дэлгэрэнгүй танилцацгаая.

study("My Script")

Кодын энэхүү эхний мөр нь, үзүүлэлтийг зарлаж байгаа ба нэрийг нь "My Script" хэмээн оноож өгсөн байна. Энд нэрнээс гадна, overlay буюу давхцуулж харах сонголтыг тохируулж өгч болдог. Уг хувьсагч нь, boolean буюу үнэн/худал гэсэн нөхцөлт утгыг л хүлээн зөвшөөрөх бөгөөд анхны утга нь, false буюу худал дээр тохируулагдсан байна. Өөрөөр хэлбэл, өөрийн бүтээсэн үзүүлэлтийг, үндсэн граф дээр харахын тулд, overlay=true гэсэн хэсгийг кодондоо нэмж тусгах хэрэгтэй гэсэн үг.

plot(close)

Дээрх мөр нь, Биткойны close буюу хаалтын ханшуудын дүнг дуудаж харуулж байна. Plot нь, анхны утгаараа шугаман загвартай байх хэдий ч, үүнийг лаан загварт хөрвүүлж хэрэглэж болно. Энэ талаар, яваандаа заана, одоохондоо дараах кодыг туршицгаая.

//@version=4
study("My Script", overlay=true)
plot(open, color=color.purple)

Plotopen буюу нээлтийн ханш дээр тохируулсан учир, граф дээр нэмэгдсэн нил ягаан шугам нь, үндсэн графийн шугамуудаас үл ялиг зөрүүтэй харагдах болно.

За, одоо үзүүлэлтээ арилгачих. Тэгээд бас, графын зүүн дээд булан дахь Bitcoin/BUSD цэс дээр хулганы заагч сумыг аваачиж байгаад, Hide цэсийг дараад, графаа ч нуучих. Бүгдийн хайртай, лаан графыг дүрсэлж харцгаая.

//@version=4
study("My Script", overlay=true)
plotcandle(open, high, low, close)

Дажгүй шүү, гэхдээ лаануудаа өнгөөр ялгахгүй бол, харахад төвөгтэй байгаа биз? Хаалтын ханш нь, нээлтээсээ өндөр байгаа лаанд ногоон, эсрэг тохиолдод улаан өнгийг өгцгөөе. Ингэхийн тулд, plotcandle() мөрийн дээр шинэ мөр зарлана.

//@version=4
study("My Script", overlay=true)
colors = open >= close ? color.red : color.green
plotcandle(open, high, low, close)

Гэвч, граф дээрээ өнгөө буулгаагүй үед, түүнийг харна гэж байхгүй. Тэгэхээр одоо, plotcandle()-д өнгө унших кодыг нь нэмж тусгаж өгөх хэрэгтэй гэсэн үг.

//@version=4
study("My Script", overlay=true)
colors = open >= close ? color.red : color.green
plotcandle(open, high, low, close, color=colors)

Өмнөх нэмсэн үзүүлэлтүүдээ устгаагүй байгаа бол устгаад, дээрх кодоор шинэ үзүүлэлтээ нэмээд хараарай. Эс бөгөөс, өнгө нь уншигдахгүй шүү. Зөв хийсэн бол, дараах байдлаар харагдах ёстой.

MA

Moving Averages нь, ханшийн хэлбэлзлийг тэгшилж харуулдаг чухал үзүүлэлт. EMA нь, сүүлийн үеийн өгөгдөлд илүү ач холбогдол өгч, өөрчлөлтөнд илүү мэдрэг байдгаараа SMA-аас ялгардаг.

Simple moving average (SMA)

SMA-ын plot-г нэмээд, графыг нь дүрсэлчихэж болно. Тэгэхийн тулд, дараах кодыг нэмж бичих хэрэгтэй.

plot(sma(close, 10))

Ингэснээр, өмнөх 10 өдрийн дунджаас хамаарсан дүнгээр үзүүлэлт дүрслэгдэх учир, харахад өөр зураглал гарч ирнэ.

Exponential moving average (EMA)

EMA нь, SMA-ыг бодвол илүү төвөгтэй санагдах боломжтой ч, томъёог нь задлаад уншчихад, ойлгомжгүй зүйл гарахгүй болов уу.

EMA = (Хаалтын ханш - Өмнөх өдрийн EMA) * Үржигдэхүүн - Өмнөх өдрийн EMA

Эндээс харвал, өдөр бүр өмнөх өдрийн EMA-аас хамаарсан шинэ MA-ыг тооцоолж байна. Харин, үржигдэхүүн нь дараах томъёогоор бодогдоно.

Үржигдэхүүн = 2 / (EMA-ын урт + 1)

Энгийн MA-ын адилаар бид, EMA-ын уртыг тогтоож өгөх ёстой.

EMA, SMA хоорондын ялгааг харьцуулж харахын тулд, тэдгээрийг 1 граф дээр зэрэгцүүлэн дүрслэцгээе.

//@version=4
study("My Script", overlay=true)
plot(sma(close, 10))
plot(ema(close,10))

Энэ үед, дараах зураглал дүрслэгдэнэ.



Бэлэн кодууд

Дээрх зааврууд нь, боломжуудыг танилцуулах зорилгоор бичигдсэн төдий гэдгийг ойлгоорой. Өргөн хэрэглэгддэг бүхий л хэрэгслүүдийг ийм байдлаар бичихгүйгээр, бэлэн код ашиглах боломж бүрэн нээлттэй байгаа учир, заавал ингэж бичих шаардлага байхгүй.

Код бичих талбарын баруу дээд буланд New буюу шинэ үзүүлэлт нэмэх цэс байгаа, түүн дээр дарж ороод гарч ирэх сонголтуудаас EMA сонгоод үз.

Уг бэлэн код нь, input() буюу утга оруулж болдог талбартайгаараа, бидний дээр бичсэн кодоос ялгаатай байна.

Түүн дээр нь дараад үзвэл, жижиг цонх нээгдэж, утга асууна.

Дараагийн бүлэгт, хэд хэдэн ийм input() оруулж туршъя.

RSI

New цэсний, RSI сонголтоор бэлэн код нэмээд үзээрэй. Граф дээр, strategy.entry() хувьсагчаас хамаарсан сумнууд харагдах болно. RsiLE нь long орох, RsiSE нь short орох боломжуудыг тодотгох хэдий ч, дан ганц үүн дээр үндэслэсэн шийдвэр гаргаж болохгүй, бусад судалгаа, шинжилгээний аргуудаар заавал тулган шалгаж, баталгаажуулж байх хэрэгтэй.

Туршилт

Өнгөрсөн дэх мэдээллүүдийг шинжлээд, ирээдүйд хүрч болох дүнг баттай таамаглах боломжгүй хэдий ч, шинээр бүтээсэн үзүүлэлтээ хэр бодитой дохио өгч чадахыг нь, түүхэн мэдээлэл дээр шалгаж үзэж болно.

Биткойны ханш $11'000 USD хүрэх үед ороод, $11'300 USD хүрмэгц гарах төлөвлөгөөний кодыг түүхэнд хэр ашигтай байх байсныг харгалзах кодоор шалгаж үзэцгээе.

//@version=4
strategy("ToDaMoon", overlay=true)
enter = input(11000)
exit = input(11300)
price = close
if (price <= enter)
    strategy.entry("BuyTheDip", strategy.long, comment="BuyTheDip")
if (price >= exit)
    strategy.close_all(comment="SellTheNews")

Энд, орох, гарах дүнг хувьсагчаар зарласан бөгөөд, input() учир өөрчлөн тохируулж, хэрэглэж болно. Мөн price буюу ханшийг хувьсагчаар зарлаж өгсөн байгаа. Нэмээд бас нөхцөл шалгах if буюу хэрэв тохируулж өгснөөр, зохих нөхцөл бүрэлдсэн үед хэрэгжих кодыг түүн дотор суулгасан.

Харгалзах бүсүүд дээр, "BuyTheDip" буюу "Унасан дээр нь ав" болон "SellTheNews" буюу "Өссөн дээр нь зар" comment буюу сэтгэгдлүүдийг оруулж өгөөд, харахад илүү ойлгомжтой загварыг бүтээж болно.

TV, шинээр заасан дүрмүүдийг түүхэн өгөгдлүүд дээр шууд тусгаж оруулдгаас гадна, Pine Editor самбараас, Strategy Tester-т шилжиж, түүнийгээ шалгах боломжыг олгодог. Эндээс нийт олж болох ашгаа тооцох, төлөвлөгөөгөө хэр үр дүнтэй байсныг дүгнэх боломжтой юм.

Хослуулж хэрэглэх

Дээр бүтээсэн, EMA, RSI болон лаан графуудаа нэгтгэе. Гэхдээ, уг хослуулалт нь, заавал гүйцэтгэх ёстой нэгтгэл биш гэдгийг анхаараарай. Ямар үзүүлэлтүүдийг, яаж хослуулж, хэрхэн хэрэглэх, ямар төлөвлөгөө зохиох нь тухайн арилжаачны өөрийн арга барил, дадлага туршлага, үзэл бодол, онцлогоос шууд хамаарч байх ёстой.

Юуны түрүүнд, өмнөх үүсгэсэн бүх үзүүлэлтүүдээ арилгачих. Шинэ үзүүлэлтэндээ хүссэн нэрээ өгч болно, гэхдээ overlay утгыг заавал true дээр тохируулах ёстой шүү.

study(title="Testing Multiple Indicators", overlay=true)

EMA-г зарлахдаа, input() авдаг гэхдээ, түүн дээр бутархай утга оруулж болохгүйгээр тохируулъя. Мөн, (minval) буюу доод утга, (defval) буюу үндсэн утгыг ч зааж өгцгөөе.

study(title="Binance Academy Script", overlay=true)
emaLength = input(title="EMA Length", type=input.integer, defval=25, minval=0)

Эдгээр шинэ хувьсагчдын ачаар, лаа тус бүрийн EMA-г тооцох боломжтой болно.

study(title="Binance Academy Script", overlay=true)
emaLength = input(title="EMA Length", type=input.integer, defval=25, minval=0)
emaVal = ema(close, emaLength)

Одоо, RSI-рүүгээ орцгооё.

study(title="Binance Academy Script", overlay=true)
emaLength = input(title="EMA Length", type=input.integer, defval=25, minval=0)
emaVal = ema(close, emaLength)
rsiLength = input(title="RSI Length", type=input.integer, defval=25, minval=0)

Эндээс тооцооллоо хийнэ.

study(title="Binance Academy Script", overlay=true)
emaLength = input(title="EMA Length", type=input.integer, defval=25, minval=0)
emaVal = ema(close, emaLength)
rsiLength = input(title="RSI Length", type=input.integer, defval=25, minval=0)
rsiVal = rsi(close, rsiLength)

Тэгээд, лааныхаа өнгийг EMA, RSI утгуудаас хамаардаг болгож тохируулах хэрэгтэй. Ингэхдээ, хамгийн таатай нөхцлийг хаалтын ханш EMA-аас давсан хэрнээ, RSI 50-аас илүү байна гэж тооцъё.

study(title="Binance Academy Script", overlay=true)
emaLength = input(title="EMA Length", type=input.integer, defval=25, minval=0)
emaVal = ema(close, emaLength)
rsiLength = input(title="RSI Length", type=input.integer, defval=25, minval=0)
rsiVal = rsi(close, rsiLength)
colors = close > emaVal and rsiVal > 50 ? color.green : color.red

Ингэснээр, таатай нөхцөл бүрдсэн үед л ногоон, бусад үед улаан лааг харуулах юм. Үүний дараа, EMA-г зарлана.

study(title="Binance Academy Script", overlay=true)
emaLength = input(title="EMA Length", type=input.integer, defval=25, minval=0)
emaVal = ema(close, emaLength)
rsiLength = input(title="RSI Length", type=input.integer, defval=25, minval=0)
rsiVal = rsi(close, rsiLength)
colors = close > emaVal and rsiVal > 50 ? color.green : color.red
plot(emaVal, "EMA")

Эцэст нь, өнгө харуулах утгаа нэмж өгөөд л, код маань бэлэн боллоо.

study(title="Binance Academy Script", overlay=true)
emaLength = input(title="EMA Length", type=input.integer, defval=25, minval=0)
emaVal = ema(close, emaLength)
rsiLength = input(title="RSI Length", type=input.integer, defval=25, minval=0)
rsiVal = rsi(close, rsiLength)
colors = close > emaVal and rsiVal > 50 ? color.green : color.red
plot(emaVal, "EMA")
plotcandle(open, high, low, close, color=colors)

Ингээд, эцсийн үр дүн маань дараах байдалтай харагдах юм.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

Таны цаашдын арилжаанд өндөр амжилтыг хүсэн ерөөе!


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "TradingView дээр TA үзүүлэлт үүсгэх"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad