Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

DeFi-ийн гайхамшигт чанрууд, хөгжүүлэгчдэд цоо шинэ орон зайг бүтээж өгч байгаа учир, түүний хөгжүүлэлт маш хурдтай явагдаж байна. Түүний анхны нэгэн тод жишээ нь, PoolTogether хэмээх Эфириум дээр бүтээгдсэн, сугалаа билээ. Энэхүү нийтлэлээрээ уг сугалааны талаар танилцуулахаас гадна, хэрхэн оролцохыг зааж өгөх болно оо.

Товчхондоо бол PoolTogether нь, хадгалж буй хөрөнгөө, тоглоом болгон хувиргах, Эфириум дээр хөгжүүлэгдэж буй апп юм. Үүний тулд, Блокчэйн технологи, ухаалаг гэрээ, DApps-ийг нэгтгэн ашигласан бөгөөд, уг хэрэглүүр нь оролцогчдод их ашиг, бага хохирлыг амлах, хадгаламжийн тоглоомын загвараар ажиллана.

Оролцохын тулд хадгаламжийн тасалбар худалдаж авах хэрэгтэй бөгөөд, тасалбар бүр сугалааны 1 эрхтэй тэнцэнэ. Долоо хоног бүрийн сүүлээр, цөөн ялагчийг тодруулж, тэдэнд сангаас хувь хүртээн, тасалбарыг нь буцаан олгодог. Гэхдээ хожилгүй хоцорсон тоглогчдод ч тасалбарыг нь эргүүлэн олгодгоороо энэ сугалаа бусдаасаа онцгойрон ялгардаг. Өөрөөр хэлбэл, сугалаанд оруулсан мөнгөө алдахгүй гэсэн үг. Харин шагналын санг, сугалааг борлуулаад олсон ашгаас бүрдүүлэх юм.

PoolTogether яаж ажилладаг вэ?

Сугалаанд оролцохын тулд тогтвортой зоосоор, сугалааныхаа төлбөрийг, ухаалаг гэрээнд буюу санд тушаах шаардлагатай. Төлбөр баталгаажсан даруйд сугалааг олгох бөгөөд, энэхүү нийтлэлийг бичиж байх үед DAI, USDC, UNI, COMP, CEUR, SUSHI, POOL, USDT, GUSD, WBNB, CAKE, SOHM, гэсэн 12 тусдаа сан ажиллаж байв. Сан бүрийн шагналын сан, тухайн санд хуримтлагдсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч, харилцан адилгүйгээр тогтоогдсон.

1 тоглогчийн авч болох тасалбарт тоо хэмжээний хязгаар гэж байхгүй ба, хүссэн үедээ оруулсан мөнгөө эргүүлэн гаргаж авах боломжтой байдаг. Тоглогчдын илгээсэн хөрөнгийг, Compound Finance хэмээх DeFi зээлийн платформ дээр байршуулан, эргэлдүүлж, 7 хоногоор хүүгийн ашгийг цуглуулдаг аж. Ялагчдыг санамсаргүй түүврийн аргаар тодруулах бөгөөд, энэхүү хэрэглүүрийн бүх үйлдлийг ухаалаг гэрээгээр бүрэн автоматжуулсан байдаг.

Хожсон эсэхээс үл хамаарч, тасалбарын мөнгөө гарган автал, тасалбарууд хүчин төгөлдөр хэвээр байх тул, сугалааны төлбөрөө эргүүлэн авах хүртлээ 7 хоног тутамд азаа сорисоор байх боломжыг өөр ямар ч сугалаа Танд олгож чадахгүй. PoolTogether-г ихэвчлэн "алдагдалгүй сугалаа" гэх мэтээр өргөмжилдөг нь оргүй зүйл биш юм. Энэ сугалаанд оролцоход тулгарах сул талаар, тухайн хөрөнгөө арилжаа зэрэг бусад хэлбэрээр ашиглах боломжгүй, шимтгэлд зохих хураамжыг заавал тушаах шаардлагатай тулгарах явдлуудыг нэрлэж болно.

PoolTogether

Түүнчлэн ухаалаг гэрээнийх нь код нээлттэй эх дээр хөгжүүлэгдсэн байдаг тул, түүнийг GitHub дээрх хуудсаас нь харж, хэр үнэн шударга ажилладгыг өөрийн нүдээр харж, хянах боломжтой.

GitHub: PoolTogether

PoolTogether-ийг яаж хэрэглэдэг вэ?

Тоглоомд оролцохын тулд, тохирох хэтэвчинд, зохих крипто валютийг, харгалзах хэмжээгээр байршуулсан байхад л хангалттай байдаг. Жишээлбэл, MetaMask эсвэл Trust Wallet-нд DAI, UNI, SUSHI, USDT, CAKE гэх мэт зөвшөөрөгдсөн тогтвортой зоосуудаас өөрийн сонголтоор авч хадгалсан байхад болно. Гэхдээ, шимтгэлд тушаах багахан ETH-ийг бас байршуулсан байх шаардлагатай шүү.

  1. PoolTogether-н веб хуудсанд ханд.
  2. Хэтэвчээ холбо. Хэрэв Trust Wallet ашиглаж байгаа бол, Wallet Connect сонголтыг хийгээрэй.
  3. Орох сангаа сонго.
  4. Хичнээн тасалбарыг, хэр үнээр худалдаж авахаа сонгож тохируулаад, төлбөрийг нь тушаа.
  5. Захиалгаа баталгаажуулаад, түүнийг Блокчэйнд бичигдэж, тасалбар олгогдтол хүлээ.

Тасалбар идэвхижсэн л бол, аз дайрахыг хүлээхээс өөр хийх зүйл үлдэхгүй. Сугалаа автоматаар 7 хоног бүр азаа үзэж, хожил таарвал систем автоматаар шагналыг сугалаанд хөрвүүлэн олгох замаар, хожих магадлалыг нэмэгдүүлэн ажиллах тул, орхиод мартсан ч болно. Гэхдээ, тасалбарыг худалдан авсан даруйд сугалаанд оролцохгүй, дараагийн 7 хоногийн тохирлоос хүчин төгөлдөр болохыг анхаараарай. Ингэж тохируулсан шалтгаан нь, тоглогчдын зүй бус аашлах, тухайн 7 хоногийн тохирлыг өөрт ашигтайгаар урвуулахаас хамгаалах зорилготой аж.

Сан дээр товшиж, цонхыг нь нээгээд энэ 7 хоногийн сангийн хэмжээ, нийт шагналын сан, сугалааны тоо зэрэг хэрэгцээт үзүүлэлтүүдийг харах боломжтой.

Сангуудын хуудсуудын доор, харгалзах гэрээний дугаарыг нь харуулсан байх ба, түүгээр нь тухайн сангийн гүйлгээнүүдийн мэдээллийг, EtherScan зэрэг Блокчэйний хөтөч дээрээс тулган шалгаж, харж болно.

PoolTogether-ийн засаглалын эрхэт POOL токены талаар

2021 оны 2-р сард, PoolTogether өөрийн уугуул токен болох POOL-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь, PoolTogetherжурмуудыг зохицуулах цорын 1 үүрэгтэй буюу түүний засаглалын токен юм. Өөрөөр хэлбэл, PoolTogether болон түүний журамд оруулах өөрчлөлтийн талаарх аливаа хүсэлт, POOL эзэмшигчдэд уламжлагдаж, тэдний санал хураалтаар дэмжигдэх эсвэл няцаагдах байдлаар шийдвэрлэгдэнэ гэсэн үг.

POOL нь, нийт 10 сая ширхгийн нөөцтэй байх бөгөөд, тэдгээрийгээ дараах хэмжээгээр дэмжигчид, хөгжүүлэгчдэд урамшуулал болгон хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Үүнд:

  1. 2021 оны 1-р сарын 14-ний өдрийг хүртэл, 14 хувийг нийт оролцогчдод/тоглогчдод (17'072 хаягт хуваан олгосон).
  2. Суурь хөгжүүлэлтийг гүйцэтгэсэн багт, 12.44% (1 жил түгжигдэнэ).
  3. PoolTogether Inc-ийн хөрөнгө оруулагчдад, 7.52% (1 жил түгжигдэнэ).
  4. PoolTogether-т 14-н 7 хоног буюу 3.5 сарын хугацаатайгаар оролцсон хэрэглэгчдэд, 5% (Шинэ хэрэглэгчдэд, POOL засаглалын токеноос хувь хүртээх зорилготой).
  5. Шинэ хэрэглэгчдэд мэдлэг мэдээллийг хүргэх, татан оролцуулахад 2.5%.
  6. Засаглалын эхний 2 санал хураалтанд оролцох хугацаандаа, PoolTogether-т тоглогчоор оролцсон хэрэглэгчдийн хаягуудад 1%.

Анхны түгээлтийг хийсэн хаяг, нийт хөрөнгийн 42.46 хувийг эзэмшиж байсан бөгөөд, үлдсэн 57.54 хувийг одоогоор POOL Token Treasury буюу POOL токений хөрөнгийн санд хадгалж байна. Эдгээрийг дээрх жагсаалтын дагуу тараан хуваарилах юм.

Уг токен, түүний хөгжүүлэгчид, зах зээл дээрх үзүүлэлтүүд, үнэ ханш, нийгмийн сүлжээ зэрэг бүхий л мэдээ мэдээллийг авахыг хүсвэл, ЭНД дараад CMC дээрх харгалзах хуудсанд нь зочлоорой.


PoolTogether-г хэрэглэхийн сул талууд

Том тоглогчдод илүү ашигтай

Статистик талаас нь харвал, энэ тоглоом баячуудыг улам баяжуулдаг хэрэгсэлд тооцогдож болно. Загварын хувьд 1'000 тасалбартай хэрэглэгчийн ялах магадлал, 10 тасалбартай хэрэглэгчийнхээс ямагт илүү байхаар зохион байгуулагдсан байх ба, энэ чигээрээ үргэлжилвэл, том тоглогч дан ганц өөрийн гэлтгүй, жижиг тоглогчдынхоо хөрөнгөөс ч хүүгийн ашгийг цуглуулаад байх тогтолцоо үүсэх юм. Түүгээр ч зогсохгүй, жижиг тоглогчид урт хугацааны хүлээлтийн эцэст шантарж, хөрөнгөө гарган авах нь илүү дээр болохыг хүлээн зөвшөөрснөөр, 1 тоглогчийн ноёрхол тогтох эсвэл тоглогчидгүй болж, үйл ажиллагаагаа зогсоосноор түүх өндөрлөх эрсдэлтэй. Гэхдээ POOL токенийг эзэмшигчид, түүнийг тогтмол өөрчлөн сайжруулж байх тул, алсдаа энэ асуудлыг ч шийдвэрлэхийг үгүйсгэх аргагүй юм. Анхандаа 7 хоногт 1 л ялагч тодордог байсан зохицуулалтыг олон болгон өөрчилсөн нь, үүний тод жишээ билээ.

Гүйлгээний шимтгэл

Гүйлгээний шимтгэл маш өндөр байгаа нь, дараагийн том дутагдал мөн. Ялангуяа, Эфириумийн сүлжээний ачаалал ихэссэн үед, шимтгэл найгүй өндөр болдог ба, хөрөнгө оруулах болон гаргах үед, олон ухаалаг гэрээг дамжсаны улмаас хэтэрхий гэмээр өндөр дүнд хүрэх ч тохиолдол гардаг.

Ухаалаг гэрээ

Өнөөдрийг хүртэл аюулгүй байдлын талаас ямар 1 зөрчил, доголдол бүртгэгдээгүй байгаа бөгөөд, хөгжүүлэгчид нь олон хөндлөнгийн шалгалтаар орж тэнцсэн хэмээн мэдэгдсэн хэдий ч, ухаалаг гэрээ нь хэрэглээнд нэвтрээд удаагүй, туршилт хөгжүүлэлтийн шатандаа яваа шинэ технологи учир алдаа, сул тал ихийг агуулж байж болзошгүй гэдгийг мартаж болохгүй. Ухаалаг гэрээнд хөрөнгө түгжих нь, хэтэвчинд хадгалахаас илүү их эрсдлийг дагуулж байдгыг санаж, PoolTogether-г хэрэглэх эсэх шийдвэрээ сайтар бодсоны үндсэн дээр гаргана уу. Эцсийн эцэст Таны өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй, хохирлыг тань хэн ч барагдуулж өгч чадахгүйг анхаараах хэрэгтэй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "PoolTogether гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad