Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Фьючерс хэлцэл бол хөрөнгийн ханшийн таамгаа сорих хамгийн тохиромжтой арилжааны хэлбэр юм. Крипто валютийн арилжааны хувьд, энэ төрлийн арилжааны хамгийн том талбар нь Binance Futures байдаг. Байнанс биржийн хүчирхэг арилжааны самбар нь, асар олон төрлийн крипто валютийг арилжаалах боломжыг харилцагчиддаа олгохоос гадна, том хөшүүрэг, олон төрлийн барьцаа ашиглах нөхцлийг ч бүрдүүлж өгсөн байдгаараа онцлог. Байнансын Фьючерс дээр бүртгэгдсэн ихэнхи хугацаагүй фьючерс хэлцэл байдаг ч, улирал тутмын ханшийн чиглэлийг тааварлаж, түүнээсээ ашиг олохыг хүссэн харилцагчид ч цөөнгүй бий.


Энэхүү нийтлэлийг бүрэн гүйцэт ойлгохын тулд Та доорх нийтлэлүүдийг эхлээд уншиж сонирхоорой.


Quarterly Futures Contract

Фьючерс хэлцэл гэдэг нь, урьдчилан тогтсон үнээр, ирээдүйд арилжаа хийхээр тохиролцсоныг нотлох гэрээ юм. Заасан хугацаа дуусгавар болох үед гэрээний заалт биелэгдэж, хөрөнгө нь зохих гүйлгээгээр шилжүүлэгдэнэ. Байнанс дээр улирлын фьючерс хэлцлийн арилжааны цаана байрших хөрөнгө нь BTC байх бөгөөд гэрээнүүд нь улирал бүрийн сүүлийн 5 дахь өдрөөр (Баасан гараг) дуусгавар болж байдаг тул, энэ өдрийг "Олголтын өдөр" гэж нэрлэх нь бий. Хувьцаа зэрэг уламжлалт санхүүгийн зах зээл дээр, санхүүгийн үүсмэл хэрэгслийн арилжаанууд нь, шууд арилжаатай харьцуулахад асар өндөр дүнтэйгээр гүйцэтгэгдэж байдаг учир хөрвөх чадвар нь ч тэр чинээгээрээ их байдаг. Эндээс, тухайн хөрөнгийг алсдаа их ашиг авч ирнэ гэж үзэх хүн ихсэхийн хэрээр, түүний фьючерс хэлцлийн арилжаа нэмэгддэг болохыг харж болно. Тэгэхээр, крипто салбарт ч мөн адил ийм төрлийн арилжаа өргөжин цэцэглэх ирээдүй хангалттай байгаа гэхэд хилсдэхгүй.

Ажиллах зарчим

Улирлын фьючерс арилжааны хөшүүрэг, ашиг, шимтгэлийг цөмийг нь, BTC-оор тооцно. Байнансын бусад бүтээгдэхүүнүүдийн адилаар энэ үйлчилгээнд мөн олон шатлалт шимтгэлийн тогтолцоог ашигладаг. Зарим шатлалд хасах дүнтэй шимтгэл санал болгох нь ч бий. Өөрөөр хэлбэл, хөрвөх чадвар санал болгосноороо харилцагчид maker болж урамшуулал хүртэх ч боломжтой байдаг гэсэн үг. Хугацаа дуусах үед, нээлттэй төлөв эзэмшиж байсан байвал хүргэлтийн хураамж төлөх шаардлагатай болохоос гадна, дуусахаас 10 буюу түүнээс бага минутын өмнө төлөв нээх боломжгүй болдгыг анхаарах хэрэгтэй. Улирлын фьючерсийн бүтээгдэхүүний ханшийн өөрчлөлтийн дүнгийн доод хэмжээ нь, $0.10 USD байдаг бол, Хугацаагүй фьючерс хэлцлийнх $0.01 USD байна. Тиймээс хүчээр хөрвүүлэгдэхийн эрсдлийг сайтар тооцож, урьдчилсан арга хэмжээг заавал авч байх хэрэгтэй. Түүнчлэн, хэдий чинээ том хөшүүрэг ашиглана, тэр хэмжээгээр нээж болох төлвийн хэмжээ багасахыг анхаараарай. Энэ талаар дэлгэрэнгүйг доорх холбоосоор хандаж уншаарай.

Төлвийн хэмжээг тооцоолох заавар

Quarterly Futures & Perpetual Futures

Хугацааны ялгаанаас гадна, хугацаагүй фьючерс тэргүүтэй зарим фьючерс төрлийн бүтээгдэхүүнүүд дуусмагцаа автоматаар дахин шинэ төлөв үүсгэх боломжтойгоор бүтээгдсэн байдаг. Мөн хугацаагүй фьючерсийг бодвол, улирлын фьючерс нь ханшийн дүнгээ, BTC/USDT-ийн хослолоос бус BTC/USD-ын хослолоор тодорхойлдгоороо онцлог. BTC/USD ханшийн индексийг Bitstamp, Coinbase Pro, Kraken, Bittrex, Binance гэсэн 5 бирж дээрх харгалзах ханшуудын MA-р тогтооно. Хөрвүүлэлтэнд ашиглах дүнг мөн, энэ индексээс тооцоолж гаргадаг. Дээрхээс гадна, өөр 1 чухал ялгаа нь шимтгэлийн хэмжээ байдаг. Хугацаагүй фьючерс дээр хийж буй арилжаа 8 цаг тутамд хураамж төлөхийг шаарддаг ба тэрхүү хураамжыг арилжаанд оролцогчид 1, нөгөөдөө төлнө. Ингэхдээ, хөрөнгө оруулалт ашигтай явагдаж байгаа үед, long-ууд, short-уудад, эсрэг тохиолдолд short-ууд, long-уудад тушааж байдаг. Харин улирлын фяючерст ямар ч ийм хөрөнгө оруулалтын шимтгэл татдаггүй учир, урт хугацааны төлөвлөгөөнд илүү ашигтайд тооцож болно. 



Binance Quarterly Futures-ийн давуу тал

Байнанс дээрх улирлын фьючерс арилжааны 1 онцлог нь, BTC-оор хөшүүрэг хийж, BTC-оор ашгаа хүртэх боломжтой байдаг явдал юм. Энгийнээр бол, BTC-оо шивээлээд таамаг зөрсөн ч, таарсан ч ашиг хүртэж болно гэсэн үг. Жишээлбэл, short орсон байхад ханш унавал USD-ын алдагдлаа, BTC-ы үнийн өсөлтөөр орлуулан нөхөх боломжтой, харин ханш өссөн тохиолдолд, төлвийнхөө үр дүнгээр BTC-ы ханш хичнээн унасан ч, түүнийхээ тоо хэмжээг нэмж авах юм. Улирлын фьючерсийн арилжаагаар мөн арбитрийн ашиг хийж болдог. Хэрхэн гүйцэтгэгддэгийг нь ойлгохын тулд эхлээд доорх 2 нэр томъёотой танилцъя:


Дээрхийн аль ч нөхцөлд, зөрүү нь хичнээн ч өчүүхэн байсан хамаагүй, халимууд түүнээс нь ашиг хүртэх боломжтой байдаг. Үүний тулд тэд, Spot болон фьючерс хэлцлийн арилжаануудын 1 дээр нь худалдаж авч байхдаа, нэгэн зэрэг нөгөөг нь зарж байдаг гэсэн үг. Гэвч энэ ажиллагаа нь, арилжааны нилээн гүн мэдлэг болоод их хэмжээний хөрөнгийг шаардах тул, шинээр анхлан суралцаж байгаа арилжаачдад тохиромжгүй болохыг анхаарна уу.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Байнанс дээр улирлын фьючерс хэлцлийн арилжаа хийх заавар"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad