Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

CoinGecko (coingecko.com) бол, 2014 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа, крипто валютийн ханшийн жагсаалтыг харуулдаг, найдвартай вебүүдийн 1 билээ. Уг веб дан ганц ханш гэлтгүй, мэдлэгт нэмэр болох судлах материалууд, ашгийн тооцоолуурууд, хаялагуудыг тогтмол санал болгож байдаг бөгөөд олон сая зоос, токенуудын жагсаалтанд хялбар, шуурхай хандах боломжыг олгодгоороо онцлог.

CoinGecko-д интернэт хөтчөөс гадна, ухаалаг утсанд зориулсан хэрэглүүрээр нь хандаж болно. Эндээс тухайн агшин дахь ханшийн бодит үнэлгээ, арилжааны хэмжээ, зах зээлийн үнэлгээ, ханшийн өөрчлөлтийн түүх зэрэг бүхий л мэдээллийн хамтаар, өргөн сонголтоор шүүн харах боломжтой. Түүнчлэн, крипто сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа токенийг онцлон харуулж, нээлттэй эх дээрх кодын хөгжүүлэлт болон удахгүй зарлагдах арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг нийтлэдэг тул арилжаачид болон хөрөнгө оруулагчдын аль алиных нь хувьд, өдөр тутам ашигладаг чухал хэрэгсэл нь болдог.

Хөгжүүлэгчид

CoinGecko нь, ТМ Ли (TM Lee) болон Бобби Онг (Bobby Ong) нарын байгуулсан, Сингапурт төвтэй, адил нэртэй байгууллагын бүтээл бөгөөд, Малайзын засгийн газрын дэмжлэгийг хүлээж чадсан, Цахиурын хөндийгөөс гараагаа эхлүүлж, олон улсад танигдсан түүхтэй, алдартай төсөл юм. Түүгээр ч зогсохгүй, CoinGecko нь крипто валютийн судалгааны чиглэлээр, Канадын Өрнийн Их Сургууль, Берлиний Хумбольдтийн Их Сургуулиудтай хамтран ажилладаг, өдгөө 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Аль хэдийн Forbes, Wall Street Journal (WSJ), CNBC, Decrypt, CoinDesk, CoinTelegraph зэрэг алдартай хэвлэлүүдэд нэрээ дуурсгаад байгаа нь, уг вебийн хэр амжилттай явааг илтгэнэ.

Үндсэн цэс

  1. Нүүр/Эхлэл хуудас: Хамгийн их арилжаалагдаж буй 100 крипто валютийн жагсаалтыг харуулна.
  2. Market: Бүртгэгдсэн бүхий л зоос/токенуудыг зах зээлийн үнэлгээгээр нь жагсаан харуулна.
  3. All-Time High: Нөлөөллийг нь буюу ATH-аар нь харуулна.
  4. Developer: GitHub дээрх үзүүлэлтийг нь харуулна.
  5. Social: Нийгмийн сүлжээнд хэр их хандалт, дэмжигч/дагагчдыг бүрдүүлснийг нь харуулна. Энд өндөр үнэлгээг цуглуулж чадсан төсөл, луйвар байх магадлал багатай байдаг гэж ойлгож болно. Гэхдээ төслийн жинхэнэ үнэ цэн, чадамж нь сонирхогчдын тооноос шууд хамаарахгүй гэдгийг анхаараарай.

Хуудас бүрийн дээд хэсэгт, хэд хэдэн крипто болон биржүүдийг тогтмол харуулахын зэрэгцээ мөн дараах мэдээллүүдийг байршуулсан байна. Үүнд:

  1. Тухайн агшин дахь Крипто зах зээлийн нийт үнэлгээ
  2. BTC болон ETH-ийн ноёрхлын хэмжээ (сүүлийн 24 цагийн байдлаар)
  3. Эфириумийн хийн төлбөр (тухайн үеийн дүнг "шууд" хэлбэрээр)

CoinGecko дээр 50+ тогтвортой зоос бүртгэгдсэн байгаагийн дээр, ханшийг бараг 40 орны мөнгөн дэвсгэрт дээр тооцоолон харуулах боломжтой. Харагдах байдлыг, 30+ хэл дээр тохируулж, хар/бараан загвар идэвхжүүлэн ашиглаж болохуйц шийдэж өгчээ. Биржүүдийг, шууд арилжааны, DEX, Derivative гэсэн 3 төрөлд хувааж харуулахын зэрэгцээ, бирж тус бүрт найдвартай байдлыг илтгэх үнэлгээг олгосон байдаг.

Онцлох боломжууд

  1. Markets буюу Зах зээл - Хамгийн их савласан болон хамгийн их арилжаалагдсан, шинээр нэмэгдсэн крипто валютууд, шилдэг DeFi төсөл, хамгийн өргөн хэрэглэгдэж буй тогтвортой зоосууд болон хамгийн өндөр өгөөж өгч байгаа, олны анхаарлыг татаж буй аж ахуй зэргийг эндээс шүүж харж болно.
  2. Derivatives буюу Санхүүгийн үүсмэл хэрэгслүүд - Perpetuals, Futures, Leveraged EFTs, биржүүд гэсэн дэд төрлүүдээр хөшүүрэгт арилжаатай холбоотой бүхий л мэдээллийг харуулна.
  3. CoinGecko News буюу Мэдээний булан - Крипто салбартай холбоотой бүхий л мэдээллийг цаг алдалгүй хүргэнэ.
  4. CoinGecko Beam буюу Төсөл хөгжүүлэгчийн тэмдэглэл - Ихэвчлэн том төслүүд л мэдээгээ тогтмол шинэчлэж байдаг ч, үе үе орж сонирхож байхад илүүдэхгүй л болов уу.
  5. CoinGecko Podcast буюу Үүсгэн байгуулагчдын цахим илтгэл - Амжилттай яваа гарааны бизнесүүд болон салбарын тэргүүлэгчидтэй хийсэн ярилцлагыг эндээс үзэж, сонсох боломжтой.
  6. CoinGecko Learn буюу Сургалт - Мэдлэгт нэмэр болох ном, гарын авлагуудыг эндээс олж болно.
  7. CoinGecko Buzz буюу Цуурай - Сонирхогчдын үлдээсэн асуултуудад, хариулж, заавар зөвлөгөөг өгнө.
  8. CoinGecko Glossary буюу Цагаан толгой - Крипто орон зайд хэрэглэгддэг нэр томъёо, үг хэллэгийг цөмийг нь энд тайлбарласан байгаа. Гэхдээ, манай блог дээрх "Крипто тайлбар толь" цувралд тэдгээрийг бүгдийг нь аль хэдийн Монголоор нийтлэсэн байгаа шүү.
  9. CoinGecko Tools буюу Хэрэгслүүд - Хөрөнгө оруулалтаа илүү үр дүнтэй байлгахад туслах багажуудын цуглуулга гээд ойлгочиход болно.
  10. CoinGecko Earn буюу Орлого - Гадаслах зэргээр хөрөнгөө арвижуулахад тань туслах тооцоолуур.
  11. CoinGecko Compare буюу Харьцуулалт - Жиших гэж буй крипто валютуудаа зааж өгөөд л, адил болон ялгаатай талыг нь харах боломжтой.
  12. Биткойны хагаслалтын тоолуур - Анзаарч л байх хэрэгтэй эд дээ.
  13. CoinGecko Candies буюу Чихрүүд - Идэвхтэн гишүүдэд зориулсан урамшууллын оноо. Цуглуулаад, түүгээрээ хямдралын тасалбар, эрхийн бичиг, NFT, нэрийн бараа зэрэг хүссэнээ авч болно.
  14. CoinGecko Swag Store буюу Нэрийн барааны дэлгүүр.

CoinGecko-той төстэй өөр нэгэн том сан байдаг нь, CMC юм. Уг вебийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД товшоод эсвэл доорх холбоосуудад хандаад уншаарай.


CoinGecko-гийн давуу талууд

  1. Хэрэглэх, бүртгүүлэхэд төлбөргүй. Төлбөр төлөөд илүү олон боломжуудад хандаж болох ч, тэгэхийг заавал шаардахгүй.
  2. Хэрэглэгчдийн өгсөн оноогоор биржүүдийн найдвартай байдлыг үнэлж, харуулдаг тул эрсдлээс сэргийлэхэд тустай.
  3. Өргөн боломжууд бүхий API-г санал болгодог.
  4. Үнэнч хэрэглэгчидээ урамшуулах системтэй.
  5. Бараг бүх нэр хүндтэй нийгмийн сүлжээн дээр өөрийн гэсэн сувгуудыг идэвхтэй хөтлөдөг.
  6. Энгийн, ойлгомжтой, цэвэрхэн загвар, үзэмжтэй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "CoinGecko гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad