Layer 1 болон Layer 2 өргөтгөлийн шийдлүүд
Крипто болон Блокчэйний хэрэглэгчдийн тоо хурдацтайгээр нэмэгдэж, тэр хэмжээгээр гүйлгээний хэмжээ нь даруй өсч байгаа нь сайшаалтай хэрэг мөн боловч, Блокчэйний өргөжин тэлэх чадвар буюу нийт системийн дааж чадах ачаалал, сүлжээний өргөтгөлийн боломж туйлын хомсдолтойгоор загварчлагдсан асуудал нь мөн улам бүр хурцадмал байдлыг бий болгосоор байгаа.
Блокчэйн бүр дээрх 3 чанарыг агуулж байдаг ч, тэдгээрийг цөмийг нь төгс зохицолдуулах боломжгүй буюу эдгээрээс хамгийн ихдээ 2-ыг нь л төгөлдөржүүлэх, ингэхийн тулд сүүлийнхийг нь золиослох шаардлагатай тулгарч байдаг. Аз болоход олон мянган хөгжүүлэгч, тооч, тооцоолуурын шинжлэх ухаанч, судлаач, эрдэмтэд уг асуудлын гаргалгааг олохоор тасралтгүй зүтгэсээр байгаа билээ. Тэдгээрийн боловсруулсан саналуудаас өдгөө хамгийн өргөн хэрэглэгдэж буй шийдэл нь 1-р болон 2-р давхаргын зохион байгуулалтууд байгаа юм. Тэдгээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосуудаас аваарай.
Өргөтгөлийн асуудлыг шийдэж чадахгүй бол замын түгжрэлтэй адил "тамын" асуудал толгой гашилгаж эхлэх аюултай. Үүнийг урсгал нэмэх (Блокын өндрийг нэмэх) замаар шийдэж болох ч, ийм аргаар дорвитой үр дүнд хүрэхэд бэрх байх магадлал нилээд өндөр байдаг. Тиймээс олон салаа болон сүлжилдсэн олон зэрэгцээ зам, гүүр (2-р давхаргын шийдлүүд, дэд, зэрэгцээ хэлхээ) барих нь илүү ухаалаг, оновчтой гарц болж болно.
1-р давхаргын ажиллах зарчим
Bitcoin, Ethereum, Polkadot тэргүүтэй Блокчэйнийг 1-р давхаргад хамааруулах бөгөөд эдгээр нь өөрийн экосистем дэх бүхий л гүйлгээний мэдээллийг өөр дээрээ боловсруулж, хадгалж байдаг, шимтгэлийн төлбөрт ашиглагдах өөрийн нэрийн токентой, суурь Блокчэйнүүд юм. Эдгээр сүлжээнд өргөтгөл сайжруулалтыг гүйцэтгэх олон арга байдаг ба тэдгээрийн талаарх дэлгэрэнгүйг доорх жагсаалтаас нь хандаад уншаарай.
2-р давхаргын ажиллах зарчим
Polygon нь Эфириумд суурилсан, 2-р давхаргын шийдэл болсон Блокчэйний сонгодог жишээ бөгөөд уг сүлжээ нь өөр дээрх өгөгдлүүдийг баталгаажуулах гүйцэтгэлийг Эфириумийн үндсэн сүлжээнд тогтмол илгээх замаар, үндсэн ажиллагаагаа хэрэгжүүлж байдаг. Энгийнээр бол, энэ давхаргын шийдэл нь үр дүнгээ тайлагнаж, баталгаажуулуулж авахаас бусдаар үндсэн хэлхээнээс бүрэн хараат бус, бие даасан зэрэгцээ хэлхээний зарчмаар ажиллах бөгөөд дараах төрөл, шинж чанаруудыг агуулна.
Rollup
Дэд хэлхээ
Ерөнхий суваг
Суумал Блокчэйн
#CoinMarketCap
1 болон 2-р давхаргын шийдлүүдийн дутагдалтай талууд
1-р давхарга дээр өргөн цар хүрээ бүхий томоохон шинэчлэлтүүдийг, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх боломжтой боловч, үүний тулд сонирхогчдын олонхийн саналыг цуглуулж, сэт салалаалт гүйцэтгэх шаардлагатай болно. Гэвч ингэх нь олборлогчдод ашиггүй байдлыг бүрдүүлэх тул олонхийн дэмжлэгийг хүлээх боломжгүй болж хувирч байгаа юм. Харин 2-р давхаргын шийдлийн хувьд, энэ төрлийн өөрчлөлтийг нэвтрүүлэх, хүлээн авах хурд тун өндөр хэдий ч, өөрчлөлтийн хэмжээнээс хамаарч суурь Блокчэйнээс удамшуулан олж авсан байсан аюулгүй байдлаа бараг бүрэн алдах эрсдэлтэй байдаг.
1 болон 2-р давхаргаас цааш хөгжүүлэх шийдлүүд
Одоогоор 1-р давхарга нь аюулгүй байдлыг бий болгож, 2-р давхарга нь өргөжин тэлэх чадамжыг нэмэхээс гадна, хэрэглээний олон олон боломжуудыг бүрдүүлж өгч байна. Эдгээр нь хамтдаа хангалттай хэмжээний сайжруулалтыг бий болгож өгсөн, цаашид ч тодорхой хэмжээнд нэмэх боломжтой боловч, яг хэр найдвартай ажиллахыг нь баттай мэдэх, хэлэх ямар ч боломжгүй хэвээр байгаа юм. Алсдаа асар олон хэрэглэгчид болон хөгжүүлэгчдийг хамруулж, өргөн боломжуудыг нэвтрүүлж чадсанаараа Эфириум, крипто салбарт ноёлж болох хэдий ч, өргөтгөлийн шийдлүүдийн ачаар Биткойн өөрийн байр суурийг хадгалах эсвэл эдгээрийн аль алийг давсан, илүү боловсронгуй технологи гарч ирэхийг үгүйсгэх аргагүй юм. Тэр хүртэл гэхдээ 2-р давхаргын гарц бидэнд олон олон боломжуудыг олгох нь дамжиггүй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation