Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэхийг хүссэн хэрэглэгчдэд, Байнанс биржийн Earn буюу Орлогын цэс хамгийн тохиромжтой шийдлүүдийг санал болгож чадна. Тэдгээр шийдлүүдийн дундаас Dual Investment буюу Давхар хөрөнгө оруулалт нь, хамгийн дэвшилтэт арга болдог. Энэ арга нь, крипто валютийг хүссэн үедээ, хүссэн үнээрээ авах болон зарах боломжыг олгодгоороо бусад арилжааны захиалгын төрлүүдээс ялгаатай байдаг. Түүнчлэн энэ төрлийн хөрөнгө оруулалтын үед, төлөв болон зах зээлийн чиг хандлагын алинаас нь ч хамааралгүйгээр, өндөр ашиг хүртэж болдог онцлогтой.


Ингээд ерөнхий мэдлэгийг нь олоод авчихсан юм чинь, одоо давхар хөрөнгө оруулалтын олон олон аргуудад хамгийн тохиромжтой, ашигтай гэсэн 6 төлөвлөгөөтэй танилцацгаая.

1. Ашгаа хүртэх

Утгагүй сонсогдож байж болох ч, боломж олдсон даруйд ашгаасаа тодорхой хэмжээгээр гаргаж авч байх нь үргэлж зөв шийдвэр болдог. Уг давхар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу ажиллаж чадвал, нэмэлт орлого олохын хажуугаар, алсдаа хөөрхөн крипто ашиг хийсэн байх болно.

  1. Binance Earn цэсээс, Sell High Dual Investment сонголтыг хий. Жишээндээ бид, Эфир (ETH)-ийг сонгож ашигласан бөгөөд ханшийг $2'900 USD-той тэнцүү байсан гэж үзье. Ингэхдээ бид долларыг дандаа BUSD-оор хэмжихийг анхаараарай.
  2. Target Price-г нь $3'500 BUSD, Settlement Date-г нь 7 хоногоор тохируулцгаая.
  3. 7 хоногийн дотор ETH-ийн ханш $3'500 BUSD-т хүрч чадвал, зарах захиалга хийгдэнэ. Энэ нь өсөлтөөс ашиг хийх боломжоо алдахаас сэргийлэхийн хажуугаар, өсөлтийг хүлээх зуураа хүүгийн ашиг хүртэх боломжыг олгох юм.
  4. Хэрэв 7 хоногийн дотор ханш $3'500 BUSD хүрч чадахгүй бол, оруулсан ETH дээрээсээ, 7 хоногийн хүүг нэмж тооцуулаад, эргүүлэн авна.

2. Уналтыг ашиглах

Buy the Dip буюу Унангуут нь авах аргыг арилжаачид болон хөрөнгө оруулагчид бараг бүгд мэддэг бас хэрэглэдэг нь ойлгомжтой. Ханш буурсан үед нь аваад, өсөнгүүт нь зардаг энэ арилжааны төлөвлөгөөг, давхар хөрөнгө оруулалтанд ч ашиглах боломжтой. Тэгэхдээ гэхдээ хүлээх зуураа давхар орлого олж болдог давуу талтай.

  1. Binance Earn цэсээс, Buy Low Dual Investment сонголтыг хий. Жишээндээ бид, Биткойн (BTC)-ыг сонгосон бөгөөд ханшийг $39'000 USD-той тэнцүү байсан гэж үзье. Ингэхдээ USDT-ийн хослолыг сонгосон гэж төсөөлцгөөе.
  2. Target Price-г нь $36'500 USDT, Settlement Date-г нь 7 хоногоор тохируулцгаая.
  3. 7 хоногийн дотор BTC-ы ханш $36'500 USDT эсвэл түүнээс бага дүнд хүрч чадвал, авах захиалга хийгдэнэ. Энэ нь уналтаас ашиг хийх боломжоо батагахын зэрэгцээ, уналтыг хүлээх зуураа хүүгийн ашиг хүртэх боломжыг олгох юм.
  4. Хэрэв 7 хоногийн дотор ханш $36'500 USDT хүрч чадахгүй бол, оруулсан BTC дээрээсээ, 7 хоногийн хүүг нэмж тооцуулаад, эргүүлэн авна.

3. Дарж буй криптогоо өсгөх

Давхар хөрөнгө оруулалт хийсэн үед, зах зээлийн чиг хандлагыг таамаглаж, түүн дээрээ мөрий тавих шаардлагагүй байдаг. Ханшийн савлагаагүй үед эсвэл зорьсон дүнд хүрээгүй, тэр ч бүү хэл бүр эсрэгээр хөдөлсөн зэрэг аль ч тохиолдолд, бага гэлтгүй ашиг олсоор байх боломжыг олгох өөр ийм санхүүгийн бүтээгдэхүүн үнэхээр ховор шүү. Зөвхөн хүүнээс л өгөөж хүртэх аргыг дор толилуулъя.

  1. Binance Earn цэсээс, Sell High Dual Investment сонголтыг хий. Жишээндээ бид, Биткойн (BTC)-ыг сонгосон бөгөөд ханшийг $39'000 USD-той тэнцүү байсан гэж үзье.
  2. Target Price-г нь $40'000 USD, Settlement Date-г нь 7 хоногоор тохируулцгаая.
  3. 7 хоногийн хугацаанд ханш бараг хөдөлгөөн хийгээгүй эсвэл бүр буурснаас болоод зорилтот дүнд хүрч чадаагүй байг.
  4. Хэрэв 7 хоногийн хугацаа нь гүйцэхэд ханш $38'000 USD болсон байсан байлаа ч, оруулсан BTC дээрээсээ, 7 хоногийн хүүгээ нэмж тооцуулаад, эргүүлэн авах нь ээ.



4. Тогтвортой зоосны нөөцөө баяжуулах

Блокчэйний экосистемд ашгаа барих, гаргаж авахын тулд тогтвортой ханш бүхий зоосуудыг ашиглах нь хэдийн түгээмэл үзэгдэл болсон. Гэхдээ тэглээ гээд, тэдгээр зоосуудаа зүгээр л хадгалаад байх ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Дээрх жишээний адилаар, зорьсон ханшиндаа хүрээгүй байсан ч хүүгийн өгөөж хүртэх боломжтой байдлыг жишээн дээр танилцуулъя. Мэдээжийн хэрэг, зорьсондоо хүрч чадвал бүр ч өндөр ашиг хийх боломжтой нь ойлгомжтой бөгөөд доорх жишээ нь зөвхөн байж болох хамгийн тааруу нөхцлийг танилцуулж байгаа гэдгийг ойлгоорой

  1. Binance Earn цэсээс, Buy Low Dual Investment сонголтыг хий. Жишээндээ бид, MATIC-ыг авахаар сонгосон бөгөөд төлбөрийг нь USDT-ээр хийхээр тогтсон. Бас тухайн үед ханш нь $1.20 USDT-тэй тэнцүү байсан гэж үзье.
  2. Target Price-г нь $1.10 USDT, Settlement Date-г нь 7 хоногоор тохируулцгаая.
  3. 7 хоногийн хугацаанд ханш бараг хөдлөөгүй эсвэл өссөнөөс болоод зорилтот дүнд хүрч чадаагүй гэе.
  4. Хэрэв 7 хоногийн хугацаа нь гүйцэхэд ханш $1.22 USDT-тэй тэнцүү болсон байсан гэвэл, оруулсан USDT дээрээсээ нэмээд, 7 хоногийн хүүг нэмж тооцуулаад, эргүүлэн авах нь ээ.

5. Огцом савлагаатай зах зээлээс орлого олох

Дээрх 4 төлөвлөгөө нь энгийн аргуудыг танилцуулсан бол, дараах арга нь хавьгүй илүү дэвшилтэт хэлбэрийг санал болгоно. Гэхдээ эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэж хаана ч байдаггүйг анхаараарай. Тиймээс энэ аргыг дадлага туршлага арвин цуглуулсан хойноо, хүчтэй савлагаатай зах зээлд хүчээ сорихыг хүссэн үедээ л ашиглах нь зүйтэй юм. Уг арга нь, чиг хандлага тодорхойгүй ч, удахгүй хүчтэй савлагаа ирэх гэж байна гэж таамагласан үедээ хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг. Ингэхдээ Buy Low, Sell High захиалгуудыг сөөлжлүүлж хийх ёстой бөгөөд хэрхэн ажиллаж, ямар үр дүнд хүрдгийг доор танилцуулав.

  1. Binance Earn цэсээс, Sell High Dual Investment сонголтыг хий. Жишээндээ бид $395 USD ханшаар BNB зарахаар оруулсан байгаагаар тогтоё.
  2. Target Price-г нь $420 USD, Settlement Date-г нь 7 хоногоор тохируулцгаая.
  3. Зах зээл тогтворгүй байгаа үед:


  1. Зорилтот ханшинд хүрч, захиалга амжилттай биелэгдэх бүрт, давхар хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг, түрүүчийнхээс эсрэг чиглэлд захиалаад байж болно. Харин биелээгүй үед, давтан гүйцэтгээд байх нь ашигтай.
  2. Энэ арга нь хямдаар авч, үнэтэй зарах ажиллагааг баталгаажуулахын сацуу, хүүгийн өгөөжийг тасралтгүй хүртэх нөхцлийг бүрдүүлж өгнө.

6. 2 талт төлвүүд

Бидний танилцуулж буй энэ сүүлийн арга нь, дээрх #5 дугаарын аргатай төстэй боловч, нэгэн зэрэг 2 төлөв нээх байдлаар гүйцэтгэгдэнэ. Уг аргыг хэрэгжүүлэхийн тулд, 2 өөр төрлийн хөрөнгө, тодруулбал крпито (BNB ч юм уу) болон тогтвортой зоос (USDT г.м.) эзэмшдэг байх шаардлагатай. Уг төлөвлөгөөг ашиглахлахдаа дараах алхмуудыг дагаж гүйцэтгэх бөгөөд ханшийг $390 USDT байсан гэж төсөөлье.

  1. Binance Earn цэсний, Sell High Dual Investment сонголтыг хийхдээ BNB-ыг сонгоод, Target Price-г нь $420 USDT, Settlement Date-г нь 7 хоногоор тохируулъя.
  2. Мөн адил цэснээс, Buy Low Dual Investment сонголтыг хийхдээ USDT-ыг сонгоод, Target Price-г нь $360 USDT, Settlement Date-г нь 7 хоног дээр тааруулав.
  3. Зах зээл савлагаа ихтэй байгаа үед дараах 3 үр дүнг үзүүлэх боломжтой.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Давхар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнүүд"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad