Compound Finance гэж юу вэ?

Compound (compound.finance) бол крипто валют зээлдэж, зээлдүүлэх боломж олгодог газар юм. Тус газраар үйлчлүүлэхийн тулд, харилцагчид нь Эфириумийн хэтэвчтэй, түүндээ тодорхой хэмжээний хөрөнгийг байршуулсан байхад л болох бөгөөд түүнээсээ шууд өгөөж хүртэх эсвэл түүнийгээ барьцаалж хөрөнгө зээлдэж болно. Compound Finance-д үйлчлүүлэгчдийн хөрөнгө хэзээ ч, ямар 1 хэмжээгээр гуравдагч талын мэдэлд шилждэггүйгээрээ онцлогтой.

DeFi дэх хамгийн хялбар зээлийн үйлчилгээ бол, Compound Finance юм. Тэд энэ салбартаа тэргүүлсээр багагүй хугацааг үдэж байгаа ба үйлчилгээг нь хадгаламж хэлбэрээр ашигласан ч болохуйц, хялбар, хурдан, найдвартай байдаг. Протокол нь бодит хэрэглээнд нэвтэрснээс хойш, өнөөг хүртэл хэрэглэгчдээс өндөр үнэлгээг хүлээгээд байгаа бөгөөд, одоогоор том халдлагад өртөж, их хөрөнгө алдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Compound-г тариалангийн аж ахуйд ашиглах замаар бусад DeFiжурмуудад хэрэглэх хөрөнгөө олж бас болно.

Compound Finance (CF)-г, алгоритмаар мөнгө босгогч журам гэж нэрлэж болох юм. Энгийнээр үүнийг, мөнгөний зах гэж ойлгосон ч болно. Крипто валют байршуулж, хүү авах эсвэл барьцаалж өөр валют авах боломжтой ба энэ бүх үйлдлийг ухаалаг гэрээгээр зохицуулж байдаг. Үүний тулд хэрэглэгчид, Web 3.0жишигт нийцсэн хэтэвчтэй байх шаардлагатай. Жишээлбэл, MetaMask. Өөрөөр хэлбэл CF нь, интернэт холбогдсон төхөөрөмж, крипто хэтэвчтэй хүн бүр хэрэглэх боломжтой үйлчилгээ гэсэн үг. CF-д, зээлдэгч, зээлдүүлэгчдийн хэн нь ч, тохиролцоонд хүрэх гэж оролдох шаардлагагүй байдаг нь тун сонирхолтой. Өөрөөр хэлбэл, торгуулийн дүн, барьцааны хувь, ашгийн хэмжээг энэхүү үйлчилгээний цаана ажиллаж буй протокол нь, алгоритмаар шийдэж, зохицуулж байх юм. Барьцаа хөрөнгийг 2 талын алинд нь ч эзэмшүүлэхгүй буюу хөрвүүлэлтийн санд байршуулдгаараа онцлог. Гэхдээ COMP токенийг эзэмшигчид санал хураан, өгөөжийн хувь хэмжээг өөрчлөх эрхтэй байна.

COMP токен, түүнийг нийтлэгчидтэй холбоотой бүхий л мэдээлэл, үзүүлэлтийг харах, сонирхогчдын нийгмийн сүлжээнд элсэхийг хүсвэл ЭНД дараад, CMC дээрх хуудсанд нь хандаарай.


Ажиллах зарчим

Нийлүүлэгдсэн хөрөнгүүдийг, Position буюу төлөв хэмээн нэрлэх бөгөөд, тэдгээрийг cToken маягийн уугуул токенд жишиж, бүртгэнэ. Уг токен нь, Compound-н хөрөнгийн сан дахь дүнг илэрхийлэх, ERC-20 токен юм. Өөрөөр хэлбэл, ETH-ийг байршуулах үед, cETH, DAI байршуулбал, cDAI гэх мэт токенийг үүсгэж, ашиглана гэсэн үг. 1-с олон зоос, токенийг зэрэг байршуулах үед тус бүрт харгалзах cToken үүсгэгдэнэ. Мөн тухайн cToken бүрт, харгалзах токеноор нь буюу cETH-д cETH, cBNB-д cBNB гэх мэт хүү хуримтлагддаг. cToken-г гаргаж авах үед, төлөөлж байсан хөрөнгөрүүгээ буцаж хөрвөн, хэтэвчинд байршина. CF дээрх зээлдэлт ихсэхийн хэрээр, өгөөжийн хэмжээ өсч, түүнийг үнэ цэнийг нь тодорхойлж байгаа, үндсэн токенд хөрвүүлэх боломж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, CF дээр ашиг олохын тулд ердөө л ERC-20 токенийг эзэмшиж байхад л болно.

Үүний тулд хэрэглэгч эхлээд, MetaMask мэтийн Web3 дэмжих хэтэвчээ холбоод, ашиглахыг хүсч буй токеноо зааж өгөхөд л хангалттай. Зээл өгч, хүүгээр ашиг хүртэхэд маш хялбар бөгөөд шуурхай байдаг бөгөөд хүссэн хөрөнгөө сонгож, cToken-д хөрвүүлэхийн төдийд л тогтмол орлогын эх үүсвэртэй болох боломжтой. Харин зээл авах явц нь, өгөхөөсөө арай илүү ажиллагааг шаардана. Эхний ээлжинд барьцаа хөрөнгийг байршуулах шаардлагатай болох бөгөөд ингэснээрээ барьцаандаа харгалзах "зээлдэх чадамж"-ыг олж авах юм. Хөрөнгө бүр харилцан адилгүй зээлдэх чадамжын үнэлгээтэй байх ба хэрэглэгчид нь өөрийн чадамжаас хэтрэхгүй дунгээр л зээлдэх боломжтой байна. Ихэнх DeFi-н адилаар, CF дээрээс хөрөнгө зээлдэгчид, хөрвүүлэлтээс зайлсхийхийн тулд, өөрийн зээлэхийг хүсч байгаа хөрөнгөөс илүү үнэ цэн бүхий хөрөнгийг байршуулах шаардлагатай болдог. Түүнчлэн Compound дээрх хөрөнгө бүр тус тусын APR (Annual Percentage Rate) буюу хүүгийн нэмэгдэлтэй жилийн хүүтэй байна. Зээлдэх боломжит дүн, нөөцийн хэмжээ нь эрэлт, хэрэгцээнээс шууд хамаарах тул, хөрөнгө бүрт харгалзах зээлийн хүү болон ашгийн хувь хэмжээ өөр өөр байх юм.

Compound Finance дээр хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгүүд

Уг нийтлэлийг бичиж байх үед дараах хөрөнгүүдийг зээлдэж, зээлдүүлэх боломжтой байв. Мэдээж, цаашид бусад крипто валютуудыг нэмж бүртгэх нь тодорхой билээ.


Засаглал

Compound-г анх, Роберт Лешнер (Robert Leshner) гэгч байгууллага хэлбэрээр үүсгэсэн боловч, COMP токенийхоо ачаар, засаглалын эрхийг бараг бүрэн төвлөрсөн бус хэлбэрт шилжүүлж чадсан. Өөрөөр хэлбэл уг токенийг эзэмшигчид нь журмууд болон шимтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, оруулах бол ямар өөрчлөлт оруулахыг олохын саналаар хэлэлцэж батална. Ингэхдээ 1 токен, 1 санал өгөх эрхэнд тооцогдох ба эзэмшигчид нь өөрсдийн токений тоо хэмжээтэй тэнцүү тооын саналыг өгөх боломжтой байдаг. Алсдаа засаглалыг, токен эзэмшигчдэд бүрэн олгож ч болохыг үгүйсгэх аргагүй юм. COMP токен эзэмшигчдэд олгогдох эрхүүд:

  1. Шинээр бүртгэж, жагсаалтанд нэмэх токен санал болгох, бусдын ийм саналуудад санал өгөх
  2. Хөрөнгө тус бүрт харгалзах ашиг болоод барьцааны дүнг тодорхойлох, өөрчлөх санал дэвшүүлэх, бусдын ийм саналд санал өгөх
  3. Блокчэйний ямар хутагыг ашиглахыг тодорхойлох, тохируулах санал гаргах, бусдын ийм саналд санал өгөх

Давуу болон дутагдалтай талууд

Криптог анхлан сонирхогчдод ч тохиромжтой, хялбар, энгийн загвар, бүтэцтэйгээс гадна, ашиглахад тун хялбар байдгаараа давуу талтай. Хүүгийн өгөөж хүртэхээс гадна, хөшүүрэгдэх боломж байдаг тул, мэргэжлийнхэн ч бас CF-г хэрэглэх нь түгээмэл байдаг. Жишээлбэл, арилжаачин ETH-г өснө гэж тооцоод, түүнийгээ CF-д барьцаанд тавьж, USDT зээлж авжээ гэж төсөөлье. Түүгээрээ тэд илүү их ETH худалдаж авсан бөгөөд таамаг ёсоор ETH-н ханш өссөн тохиолдолд зээлийн хүүнээсээ хамаагүй илүү ашиг хийх боломжтой юм. Гэвч ингэх нь харьцангуй өндөр эрсдлийг бас дагуулж байдгыг анхаарах нь зүйтэй. ETH-н ханш тооцоолсны эсрэг хөдөлсөн тохиолдолд, зээлсэн дүнгээ, хүүгийн хамтаар төлөх шаардлагатай тулгарахын зэрэгцээ, барьцаа хөрөнгийн хэсгийг эсвэл түүнийгээ бүтнээр нь алдах аюултай юм. Compound нь Trail of Bits, OpenZeppelin зэрэг нэр хүндтэй газруудын хөндлөнгийн хяналтаар тогтмол орж байдаг ч, ямар ч системд алдаа, доголдол заавал байж байдгыг анхаарах хэрэгтэй. Тэр тусмаа ухаалаг гэрээнд хөрөнгөө байршуулах гэж байгаа бол учирч болох бүх эрсдлийг тооцож, хийх боломжтой бүхий л судалгааг биечлэн гүйцэтгэсний үндсэн дээр, бусдаас огт хамааралгүйгээр, шийдвэрээ гаргаж, түүндээ гагцхүү өөрөө бүрэн эзэн болох учиртайг хэзээ ч мартаж болохгүй. Түүнчлэн алдаж чадахгүй хөрөнгөөрөө хэзээ ч БИТГИЙ азаа сориорой!


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!