Байнанс P2P дээрх арилжаагаа ямар ч саадгүй, чөлөөтэй гүйцэлдүүлэх заавар


Байнансын P2P арилжаа нь, дараах боломжуудыг санал болгодог, асар олон харилцагчийн өдөр тутам хэрэглэдэг "сонгодог" бүтээгдэхүүн, үйлчилгээ юм.


Байнансын P2P арилжааны самбар нь банкны данс, Wise, Payeer зэрэг 300+ төлбөрийн хэрэгсэл, USD, AUD, EUR тэргүүтэй 70+ улсын мөнгөн тэмдэгтийг хүлээн зөвшөөрсөн байдгын дээр маш уян хатан бүтэцтэй тул крипто салбарыг анхлан сонирхогчоос, туршлагатай хөрөнгө оруулагчид ч өргөнөөр хэрэглэдэг билээ.


Гэхдээ энэ төрлийн арилжаанд оролцохын өмнө, захиалгаа элдэв асуудалгүй гүйцэтгэгдэх боломжыг нь бүрдүүлэх үүднээс нийтлэг тохиолдох дараах 2 алдааг гаргахаас зайлсхийх хэрэгтэй байдаг. Үүнд:


Өөрт тохиромжтой арилжааны санал буюу Зарыг олсныхоо дараа доорх зүйлсийг анхаарна уу. Үүнд:

Үйлчилгээний нөхцөл, дүрэм журмыг сайтар уншиж, танилцах. Тэр дундаа захиалгыг хэрэгжүүлэх хугацаанд анхаарлаа заавал 1 хандуулах хэрэгтэй. Байнанс дээрх бүхий л P2P арилжааны хувьд төлбөрөө шилжүүлж, захиалгаа баталгаажуулах хугацааг зааж өгсөн байх ба тэр нь 15 минутаас, 3 цаг хүртэлх хугацаагаар тохируулагдсан байдаг. Тиймээс болзоо эсвэл ажлын хажуугаар арилжаанд оролцох талаар санасны ч хэрэггүй.


Тийм ч учраас л үйлчилгээний нөхцөлтэй нь танилц гэж зөвлөөд байдаг юм шүү дээ. Үүнийг бүрэн уншиж дуусахад ердөө 2 минут л зарцуулагдах тул, залхуурлаа энд түр азнасан нь хожно. Түүний дараагаар харилцагч талаа онлайн байгаа эсэхийг шалгаад, урьдчилан холбогдоод, асууж тодруулах зүйлсээ асуучихаж болно. Үүний тулд сонгосон Зарандаа хандаад, зарлуулагчтай холбогдсон тусгай чатаар зурвас илгээхэд л хангалттай.


Гэхдээ энэ үед цагийн тоолуур аль хэдийн хасагдаад эхэлсэн байх тул, анхааралтай байхыг хичээгээрэй. Мөн шилжүүлгийг баталгаажуулахын өмнө оруулсан дүнгээ 2, 3 бүр 4 дахин шалгасан ч болно.

Түүний дараагаар гүйцэтгэх шаардлагатай өөр бас 1 үйлдэл үлдсэн байдаг нь, төлбөрийн шилжүүлгийг хийсэн гэж тэмдэглэх явдал байдаг. Үүнийг дарсны дараа л, Зарлагч буюу Худалдаалж буй тал захиалгыг гүйцэтгэж, арилжааг хаах боломжтой болно.



Арилжааны үед гаргасан алдаагаа залруулах нь

Хүний алдаа гэдэг хэнд ч тохиолдож болох, бултах аргагүй зүйл хэзээд байсаар ирсэн. Зарим харилцагчид төлбөрөө шилжүүлсэн хэдий ч, шилжүүлсэн гэж мэдэгдэхээ мартаад, цагийн тоолуурыг дуусгадаг бол, зарим нь төлбөрийн дүнгээ зөрүүтэй бичиж илгээх нь бий. Эдгээр алдаа хамгийн өргөн тохиолддог тул, энэ нөхцөлд ямар арга хэмжээг авбал зохилтойг зааврын хамтаар товч тайлбарлахыг хичээе.

Байнансын P2P арилжааны самбарын үндсэн цонх дээрээс Orders буюу Захиалгууд цэсэнд хандаад, алдаа гаргасан захиалгаа хайж ол. Тухайн захиалга дээрээ товшоод, дэлгэрэнгүй хуудсыг нь нээж, харгалзах чатаар нь харилцагчтайгаа холбоо тогтоох гээд оролд. Гэхдээ ямар ч тохиолдолд, бусдыг дайрч доромжилсон, айлган сүрдүүлсэн, харааж зүхсэн үг хэллэг ашиглахаас татгалзах хэрэгтэйг анхаарна уу.

Зурвасаа маш товч, гэхдээ тодорхой бичихийг хичээгээрэй. Ингэхдээ, дансны дугаар, шилжүүлгийн дүн, төлбөрийн баримтыг хавсаргах нь зүйтэй байдаг. Хэрэв, харилцагч талтай зөвшилцөлд хүрч, асуудлыг шийдэхэд ямарваа байдлаар хүндрэл, саад учирч байвал Байнансын харилцагчийн үйлчилгээний төвтэй холбогдоод түүгээр дамжуулан хянуулж, шийдүүлэх сонголт үргэлж байдаг шүү.

Байнанс чатыг хэрэглэх нь

Бүртгэлээрээ нэвтэрч орсны дараа, үндсэн цэсээс Profile буюу Хувийн цонхонд хандаж, тухайн цонхны доод булан дахь P2P Help Center буюу P2P Тусламжын Төв сонголтыг хийнэ.

Түүний дараа P2P Trading буюу P2P арилжааны цэсрүү ор.

Нээгдэх цонхноос тулгамдаад буй асуудалд тохирох сонголтыг олж, түүн дээр дарж ор. Жишээлбэл, P2P Order Disputes буюу P2P захиалгатай холбоотой маргаан г.м.

Энэ үед авто-хариулагчаас зурвас ирэх бөгөөд түүнийг нь 1 бүрчлэн, анхаарал хандуулж уншихыг зөвлөмөөр байна. Учир нь нийтлэг тохиолддог бүхий л асуудал, тэдгээртэй холбоотой зөвлөмж, аргачлал, шийдлүүдийг бүгдийг нь энд тусгасан байдаг. Гэвч үнэхээр өөрт тохиолдоод байгаа асуудлын хариулт тэндээс олдохгүй бол уг чатанд асуултаа шивж, үлдээж болно.

Хариу иртэл, ачааллаас хамаарч 48 цаг хүртэл хүлээгдэж болох тул хүлээцтэй хандахыг эрхэмлээрэй.

Таны арилжаанд амжилт хүсье!


Байнанстай холбоотойгоор бидний бэлтгэн хүргэж байсан нийтлэлүүд


Байансын P2P арилжаатай холбоотой нийтлэлүүд


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!