Trading Bot гэж юу вэ?
Урьдчилан тодорхойлсон утгуудын тусламжтайгаар крипто валютийн авах эсвэл/болон зарах захиалгыг хэрэгжүүлэх замаар ашиг олох зорилготой бүтээгдсэн автомат програм хангамжыг Арилжааны бот гэнэ. Эдгээр багажууд нь ихэвчлэн үнэ ханш, арилжааны хэмжээ, захиалгууд, тодорхой хугацааны муж зэрэг зах зээлийн олон тооны өгөгдөл үзүүлэлтийг шинжилж боловсруулдаг бөгөөд тэдгээрт үндэслэн гаргасан дүгнэлтэндээ тулгуурлан тусгайлан заасан даалгавар буюу арилжааны төлөвлөгөөг боломжит хамгийн оновчтой байдлаар гүйцэлдүүлэхийг зорьдог. Ботуудыг зөвхөн крипто гэлтгүй, уламжлалт санхүүгийн арилжаанд ч өргөн ашигладаг ба арилжааны шийдвэрт хамгийн их сөрөг нөлөөг үзүүлж байдаг хүний дутагдал болох шунал, айдас зэрэг сэтгэл хөдлөлийг бүрэн халсан байдгаараа давуу талтай. Гэвч математик тооцоолол дээр бүрэн тулгуурласан байдал нь мэдрэмж, ухаж ойлгох чадвар зэрэг хүний давуу талуудаар дутагдаж байдаг тул, төгс төгөлдөр хэрэглэгдэхүүн болж чаддаггүй. Тийм ч учраас бүрэн автомат, бие даасан байдлыг бүрдүүлж чадахгүй буюу хүний оролцоогүйгээр ажиллах боломжгүй юм.
Ажиллах зарчим
Ботууд нь ямар төлөвлөгөөгөөр ажиллахаас хамаарч энгийн эсвэл нарийвчилсан үзүүлэлт, утгуудыг ашиглан ажиллана. Хамгийн өргөн хэрэглэгдэх үзүүлэлтүүдийг дор жагсаалаа. Тус бүрийн нэр дээр нь товшоод шинэ цонхонд нээгдэх дэлгэрэнгүй нийтлэлээс нь гүнзгийрүүлэн уншиж судалж болно.
Үзүүлэлт, утгуудыг нь тодорхойлоод өгсний дараа ботууд нь 24/7 тасралтгүй ажиллах боломжтой хэдий ч, тэдний ажиллагааг тогтмол хянаж, шаардлагатай зохицуулалтыг хийж байх шаардлагатай.
Ажиллагааны жишээ
Хамгийн энгийн, өргөн хэрэглэгддэг Moving Average Crossover үзүүлэлтийг баримталж, Биткойны арилжаа хийх төлөвлөгөөг боловсруулж, хэрэглэхээр болсон гэж төсөөлцгөөе. Уг үзүүлэлт арай хурдтай 1 MA (10-т байг), удаавтар 1 MA (50-т байсан гэе) гэсэн 2 тусдаа хэмжүүрийг ашиглана. Мэдээж хэрэг 10, 50 үзүүлэлтүүд маань секунд, минут, цаг, өдөр аль нь ч байж болно. Хурдавтар үзүүлэлт удааныгаа доороос дээш сэтлэвэл худалдаж авах, эсрэгээр дээрээс доош нь сэтлэвэл зарах дохио гэж үзнэ. Тэгэхээр ботдоо дараах дүрмийг зааж өгөх нь байна. Үүнд:
Ингэснээр бот маань Биткойны ханшийн 10 болон 50 хугацааны MA-уудыг тогтмол хянаж, нөхцөл нь биелэх бүрт харгалзах захиалгыг оруулаад явах юм. Жишээ байдлаар танилцуулах үүднээс хэт энгийн, цомхон танилцуулга хийсэн болохыг анхаарна уу. Бодит байдал дээр маш нарийн тохируулга, илүү олон үзүүлэлт, дохио, нөхцлийг тооцоондоо оруулж байж сая 1 эрсдлийг бууруулж, ашгаа өсгөх боломж бүрдэнэ.
Ботуудад өргөн хэрэглэгддэг төлөвлөгөөнүүд
Trend trading
Mean reversion
Arbitrage
Market making
Scalping
Breakout strategy
Reversal trading
News trading
Dollar-Cost Averaging (DCA)
#CoinMarketCap
Давуу талууд
Автоматжуулалт
Тасралтгүй ажиллагаа.Сэтгэл хөдлөлд автахгүй
Хурд
Нөхцөл нь бүрдсэн даруйд хормын дотор үйлдлээ гүйцэтгэнэ.Өндөр нарийвчлалтай шинжилгээ
Олон биржээс нэгэн зэрэг асар их өгөгдлийг боловсруулах чадвартай.Туршилт
Ихэнх ботууд, Backtesting буюу туршилтын горимд ажиллуулж, дадлага сургуулилт, ажиглалт судалгаа хийх боломжтой байдаг.Эрсдлийн удирдлага
SL зоох, хөрөнгийн төрөлжүүлэлт хийх, алдагдлаа тогтмол хянаж, шуурхай арга хэмжээг авах олон олон зохицуулалтыг тэдэнд тусгаж өгөх боломжтой.Эрсдэл болон Дутагдалтай талууд
Хянах шаардлага
Зөв ажиллаж байгаа эсэхийг нь тогтмол хянаж байхгүй бол, тохируулгын болоод програм хангамжын алдаа, сүлжээний доголдол зэргээс үүдсэн зөрүүтэй тооцоолол гаргаж, түүнд нийцүүлсэн алдаатай шийдвэр гаргах эрсдэлтэй байдаг.Мэдлэг
Зөв тохируулж, ажилд бэлдэх, хянаж удирдахад технологийн багагүй мэдлэг, туршлага шаардагдана.Хязгаарлагдмал байдал
Чанартай загварчлагдсан бот байлаа ч, оновчтой төлөвлөгөө байхгүй бол ашиг олно гэж байхгүй. Тэгээд бас зах зээлийн 1 төлөвт сайн ажиллаж байгаа бот өөр нөхцөл байдлын үед адил түвшний үр дүнг үзүүлнэ гэж бүр ч байхгүй.Хууль эрх зүйн орчин
Мөнгө, санхүүтэй холбогдох ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээ авах, аливаа үйлийг эрхлэхийн өмнө, өөрийн оршин суугаа болон харъяа газрынхаа хуулийн зүйл заалт, зохицуулалттай урьдчилан сайтар танилцаарай.Сонгохдоо анхаарах зүйлс
Найдвартай байдал
Таслалдалгүй ажиллагаа, арилжаанд оролцохдоо элдэв алдаа гаргадаггүй байдал гээд анхаарч үзэх чухал үзүүлэлтүүд бий. Тиймээс сонголтоо хийхийн өмнө хэрэглэгчдийнх нь сэтгэгдэл, шүүмжүүдийг сайтар уншиж судла.Аюулгүй байдал
Хөрөнгөө даатгах гэж байгаа учир хамгаалалтыг нь чухалчлан анхаар. Нууцлал хамгаалалт, 2FA, татах хаягын зөвшөөрөгдсөн жагсаалт тохируулах боломж г.м. үзүүлэлтүүд заавал тусгагдсан байх ёстой.Ашгийн магадлагаа
Хэдийгээр өнгөрсөнд үзүүлсэн амжилт, ирээдүйд дахин яг давтагдах ямар ч баталгаа байхгүй ч, түүгээр нь тухайн ботын хэр итгэл даахуйц болохыг хэмжиж болно. Ингэхдээ уг үзүүлэлт, өөрийн тань зорилт, боломжинд хэр нийцэж байгааг заавал тулгаж хянаарай.Харилцагчийн үйлчилгээ
Шуурхай, нээлттэй, харилцаа сайтайн дээр заавар зөвлөмжийг бүрэн өгчихдөг, 24/7 ажилладаг үйлчилгээний төвтэй байх нь чухал шалгуур шүү.Харилцагчийн хянах самбар
Загвар үзэмж гоё ганган байх албагүй, гэхдээ энгийн, ойлгомжтой байх хэрэгтэй. Тэр тусмаа суулгах, тохируулах, хянахад хялбараас гадна, системд ачаалал учруулж, гацаагаад байдаггүй байх нь чухал.Бот хэрэглэх нь баталгаатай ашиг олно гэсэн үг биш!!!
Зах зээлийн төлөв байдал, чиг хандлага нь тухайн ботын загварчлаглалд тусгагдсанаас ондоо байвал, тухайн бот алдагдалд хөтлөх эрсдэлтэй байдгыг анхаар! Хүн ч бай, бот ч бай, зах зээлийн хэтийн болоод ойрын төлвийг ямагт 100% үнэн бодитоор мэдэрч, таньж, тааж, зөгнөж, тооцоолж чадахгүй. Тиймээс судалгаа, шинжилгээгээ сайтар хийж, бусдын үгээр бус зөвхөн өөрийн цэвэр бодлоороо, сэтгэл хөдлөлд авталгүйгээр шийдвэр гаргаж, алдаж чадах хөрөнгөөрөө л оролцож, эрсдлийн удирдлагаа өөрийнхөө хэмжээнд тултал нь сайн хийж, зах зээлтэй холбоотой мэдээ мэдээллээс хоцрохгүй байхыг хичээгээрэй. Таны арилжаанд амжилт хүсье!
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation