Binance WODL Заавар + Хариултууд
Байнанс биржийн 5 жилийн ойн хөтөлбөрийн 1 хэсэг нь энэхүү үг таах сонирхолтой тоглоом байгаа билээ. Мэдээжийн хэрэг зүгээр хөгжилдөөд өнгөрөх бус, мэдлэгээ тэлэнгээ бас BUSD-оор шагнал хүртэх боломжтой гэж байгаа.
Урамшууллын дүрэм болон шагналын сангийн хэмжээ, үргэлжлэх хугацаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харгалзах сард зохиогдсон урамшуулал, мэдээний тойм нийтлэлээс нь уншаарай. Яг энэ нийтлэлийг бэлтгэн оруулж байх үед, аль хэдийн 7-р сарын 3 дахь 7 хоногийн урамшуулал эхэлчихсэн явж байсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн идэвхтэй явагдаж буй урамшуулал болон түүнд харгалзах ШИНЭ үгсийг УЛБАР өнгөөр тодруулан, өмнөх үгсээс дахин хэрэглэгдсэн тохиолдолд УЛБАР өнгөөр хүрээлэн харуулав.
Тоглоомын зарчим
Сэдэвт харгалзах үгсээс, үсгийн тоо таарч байгааг нь сонгож оруулах замаар, зөв үгийг олох. Ингэхдээ өмнөх оролдлого дахь нүднүүдийн өнгөөр баримжаа олж болно. Тодруулбал:
НОГООН
Зөв үсэг, зөв байрандаа бичигдсэн байгааг илтгэнэ.ШАР
Үгэнд агуулагдаж буй үсэг мөн боловч буруу нүдэнд бичигдсэн байгааг илтгэнэ.СААРАЛ
Үгэнд энэ үсэг огт ороогүй буюу ямар ч хамааралгүй болохыг илтгэнэ.САНАМЖ: Шагнал хүртэхийн тулд 7 хоногт нийт 5 үгийг амжилттай таахад л хангалттай байдаг.
Дүрэм
3 үсэгтэй үгс
4 үсэгтэй үгс
5 үсэгтэй үгс
6 үсэгтэй үгс
#CoinMarketCap
7 үсэгтэй үгс
8 үсэгтэй үгс
9 үсэгтэй үгс
Хэрэв Таньд дээрхээс өөр үг таарсан бол, энэхүү нийтлэлийн доорх сэтгэгдлийн талбарт тэмдэглэж үлдээгээрэй.
САНАМЖ
Шинэ үг нэмэгдэх бүрт жагсаалтын араас нэмж бичиж байгаа тул үгээ таахдаа, жагсаалтын хойноос, УЛБАР өнгөөр тодотгосон үгсээс нь эхэлж сонгоорой. Мөн хамгийн эхний оролдлогодоо аль болохоор олон өөр үсэг агуулсан үгийг сонгох нь оновчтой байдаг шүү. Таньд амжилт хүсье!
Үгсийн сангийн тэмдэглэгээ
Яарч байгаа эсвэл холбоосоор тань хандаж туслах хүн олдохгүй байгаа үед хэрэглэж болох аргыг доор нийтлэв. Тус болсон бол талархлаа илэрхийлэхээ битгий мартаарай.
2 дахь таавраа өөрөө идэвхжүүлэх заавар ХАРАХ
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
1 comment